Page 22 - Дизайн технологи
P. 22

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            хичээл  нь  гүйцэтгэлд  тулгуурлан  зохион  байгуулагдах  онцлогтой.  Үүнтэй  холбоотойгоор  шалгалтын
            агуулга дахь даалгаврууд нь ихэнхдээ задгай хэлбэрээр боловсруулсан байдаг.

            Даалгавар боловсруулахад тавигдах ерөнхий шаардлага:
            • Даалгаврын тоо гүйцэтгэх хугацааг сурагчдын нас биеийн онцлогт тохируулан оновчтой тогтоох
            • Танин мэдэхүйн үе шат, шалгуурт нийцүүлэн даалгаврыг боловсруулах
            • Даалгаврын олон хэлбэрийг ашиглах
            • Даалгаврын тохирц, найдвартай байх чанарыг хангах
            • Сургалтын хөтөлбөрийн агуулгад үндэслэсэн, сурлагын амжилтыг илрүүлэхүйц байх
            • Даалгаврын хариулт (түлхүү)-ийг хамт боловсруулах
            • Даалгаврын агуулга салаа утгагүй байх
            • Даалгавар нь үнэлэгээний шалгуур, гүйцэтгэлийн түвшинд тулгуурлан боловсруулсан байх

            Даалгаврын хариултын хувилбар боловсруулах аргачлал
            Сонгох  болон  задгай  даалгаврыг  дүгнэхэд  сурагчдын  гүйцэтгэсэн  үйлдэл  бүрд  оноо  өгөх  зарчимд
            тулгуурласан хариултын хувилбар, оноожуулалт зайлшгүй шаардлагатай. Ялангуяа задгай хэлбэрийн
            даалгаврын  алхам  бүрийн  хариултын  хувилбарыг  урьдчилан  боловсруулсан  байх  шаардлагатай.
            Энэ  нь  сурагчдын  ялгаатай  байдлыг  илрүүлэх,  өөрөөр  хэлбэл,  сурагчдын  тухайн  агуулга  эзэмшсэн
            хувийг  тодорхойлох  боломжийг  олгодог.  Жишээ  нь:  Хариултын  хувилбарыг  дараах  загвараар
            боловсруулж болно.

            Хүснэгт 11. Хариултын хувилбар боловсруулах загвар
               Даалгаврын
                дугаар ба           Хариултын хвилбар           Оноо       Оноо өгөх зөвлөмж ба тайлбар
                хувилбар
                      A              Сонгох даалгавар            1             Зөв хариулт 1 байна.

                                     Задгай даалгавар
              1
                      Б.                                         3        Алхамчилсан байдлаар 1-3 оноо



                      А.             Сонгох даалгавар            1
              2
                      Б.                  Задгай                 2


             Нэгжийн үнэлгээний жишиг даалгавар



               ДТ.8.1.ҮД1.  Ш1.  Зураг  зүйн  дүрэм  стандартаар  деталийн  нэгдсэн  ортогональ  проекцын  аргаар
               зурдаг.


            I  түвшин:  Зураг  зүйн  дүрэм  стандартын  дагуу  деталийг  зурах  харилцан  перпендикуляр  ортогональ
            проекцын тэнхлэг байгуулдаг.
            Даалгавар  1.  Деталийн  хавтгайн  проекцыг  зурахдаа  дараах  аргаар  байгуулдаг.  Зөв  хариултыг
            сонгоорой.  /1 оноо/

                              А. Харилцан паралел проекцын тэнхлэг байгуулдаг.
                              Б. Харилцан перпендикуляр проекцын тэнхлэг байгуулдаг.
                              В. Деталийг Х тэнхлэгдээр зурж  байгуулдаг.


             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27