Page 14 - Дизайн технологи
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 7. Үнэлгээний хэлбэрүүд

                 Оношлох үнэлгээ                   Явцын үнэлгээ                    Үр дүнгийн үнэлгээ
             Тест/ сорилго             Ажиглалт                               Бүлэг сэдвийн шалгалт
             Судалгаа                  Асуулт, хариулт                        Улирлын шалгалт
             Ярилцлага                 Ярилцлага                              Стандартчилагдсан тест
             Хэлэлцүүлэг               Хэлэлцүүлэг                            Судалгааны ажил
             Асуулт, хариулт           Асуулга                                Төсөлт ажил
                                       Рубрик
                                       Өөрийн болон найз нөхдийн үнэлгээ

            Оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээ
            Үнэлгээний  нэгж  агуулгын  гараа,  явц,  үр  дүнг  тодорхойлоход  суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурыг
            хэрэглэнэ.  Суралцахуйн  үр  дүн  /СҮД/,  үнэлгээний  шалгуурыг  оношлох,  явцын,  үр  дүнгийн  үнэлгээнд
            хэрэглэх аргачлалыг зураглалаар харуулав.
                                                                    Зураг 4. Нэгж агуулгын үнэлгээний зураглал


                                    СҮД
                                                        Шалгуур

                      Оношлох үнэлгээ


                                Явцын үнэлгээ                 Явцын үнэлгээ


                              Ш              Ш              Ш              Ш



                                              Явцын үнэлгээ                Явцын үнэлгээ



                                                                    СҮД     Үр дүнгийн үнэлгээ


            А/.  Оношлох  үнэлгээ:  Сурагчид  юу  мэддэг,  чаддаг,  юу  мэдэхгүй,  чадахгүй,  ямар  ойлголт,  төсөөлөл,

            хандлагатай  байна  вэ?  гэдгийг  илрүүлэх  зорилгоор  хичээлийн  жил,  хагас  жил,  улирал,  бүлэг
            сэдэв  эхлэхийн  өмнө  оношлох  үнэлгээ  хийдэг.  Оношлох  үнэлгээ  хийснээр  тухайн  анги,  сурагчийн

            ялгаатай  байдлыг  харгалзан  агуулгыг  бататгах  арга  зүйг  оновчтой  төлөвлөн  хэрэгжүүлэх  суурь

            мэдээлэлтэй  болно.  Оношлох  үнэлгээний  үр  дүнг  сурагчийн  сурлагын  амжилт,  ахиц,  өөрчлөлтийг
            тооцоход  хэрэглэнэ.  Оношилгоо  нь  үнэлгээнээс  ялгаатай  бөгөөд  янз  бүрийн  хэлбэрээр  хийж

            болно.  IX  дүгээр  ангийн  хичээлийн  жилийн  эхэнд  эсвэл  сургалтын  үйл  ажиллагаа  эхлэхээс  өмнө

            сурагчдын  мэдлэг,  чадварын  түвшинг  тандах  зорилготой  VIII  дугаар  ангийн  хичээл,  сургалтыг
            үнэлэх шалгуураар  даалгавар боловсруулж  оношилж болно. Жишээ нь:

            Үнэлгээний  шалгуур:  ДТ8.1.ҮД1.Ш1.  Зураг  зүйн  дүрэм  стандартаар  деталийн  нэгдсэн  ортогональ

            проекцыг зурдаг.

            Гүйцэтгэлийн IV түвшин: Зураг зүйн дүрэм стандартаар геометр биет ба деталийг нэгдсэн ортогональ
            проекцын аргаар зурдаг.




             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19