Page 10 - Дизайн технологи
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Суурь  боловсролын  дизайн  технологи  хичээлийн  үнэлгээний  нэгжийг  сургалтын  хөтөлбөрийн
            агуулгын  тогтолцоо  (бүлэг),  анги  хоорондын  залгамж  холбоог  харгалзан  төлөвлөсөн  бөгөөд  Дизайн
            технологийн  суурь  боловсролын  сургалтын  хөтөлбөрийн  агуулгын  бүлгийн  нэрээр  /Дизайн  зураг
            зүй,  Боловсруулах  технологи,  Техник/  нэрлэн  нэгжийн  агуулгыг  төлөвлөсөн.  Нэгжийн  агуулгаас
            нэгжийн суралцахуйн үр дүнг тодорхойлсон.
            Хүснэгт 1. Үнэлгээний нэгж тодорхойлсон аргачлал

                Сургалтын хөтөлбөрийн агуулга /бүлэг/                            Үнэлгээний нэгж
             Бүлэг 1. Дизайн зураг зүй                                 а. Дизайн зураг зүй
             Бүлэг 2. Боловсруулах технологи                           б. Боловсруулах технологи
             Бүлэг 3. Техник                                           в. Техник

             Суралцахуйн үр дүн

               Суралцахуйн үр дүн гэдэг нь тодорхой үе шат (ээлжит болон нэгж хичээл, улирал, боловсролын
               түвшин)–ыг  дүүргэсний  дараа  сурагчийн  эзэмших  мэдлэг  ойлголт,  чадварыг  тодорхойлсон
               илэрхийлэл юм.

            Суралцахуйн  үр  дүнг  анги  тус  бүрийн  үнэлгээний  нэгжид  хамаарах  агуулгын  хамгийн  чухал
            концепцийн  мэдлэг,  эзэмших  чадварыг  багтаан  тодорхойлсон.  Мөн  Хүснэгт  2  -д    Дизайн  зураг  зүй
            үнэлгээний нэгжээс Суралцахуйн үр дүнг /ДТ8.1.ҮД1,  ДТ8.1.ҮД2/  тодорхойлсныг хараарай. ДТ-Дизайн
            технологи,  8-наймдугаар  анги,  1-Нэгжийн  дугаар,  ҮД1-Нэгжийн  суралцахуйн  үр  дүн  1  гэсэн  утгыг
            илэрхийлнэ.
            Хүснэгт 2. Үнэлгээний нэгж агуулгын суралцахуйн үр дүнг тодорхойлсон аргачлал (VIII ангийн
            жишээгээр)


             №            Сургалын хөтөлбөрийн агуулга,            Үнэлгээний       Үнэлгээний нэгжийн
                                                                                    суралцахуйн үр дүн
                                                                      нэгж
                               суралцахуйн зорилт
                 8.1а. Өгсөн юмсын биет загварыг төлөвлөн зурах,
                 уран сайхны боловсруулалт хийх                                 ДТ8.1.ҮД1. Деталийг
                 8.1б.  Эд  зүйлсийн  дизайн  шийдлийг  төлөвлөн                ортогональ ба аксонометрийн
                 зурах,  дизайнд  дүн  шинжилгээ  хийх,  эдлэлийн               проекцын аргаар, параболын
                 загвар бүтээх                                                  муруйг F фокус цэгийн аргаар
                 8.1в. Деталийг ортогональ проекцоор дүрслэх                                                                 Дизайн   зурдаг.
              1
                 8.1г.  Өгсөн  эдлэлийг  ортогональ  проекцоор      зураг зүй
                 төлөвлөн зурах                                                 ДТ8.1.ҮД2. Ортогональ,
                 8.1д.  Геометр  биетийг  аксонометр  проекцоор                 аксонометрийн проекцын
                 дүрслэх                                                        аргаар эд зүйлсийн  загварыг
                 8.1е.  Параболын  муруйг  F  фокус  цэгийн  аргаар             төлөвлөн зурж, бүтээдэг.
                 зурах, загварын зурагт хэрэглэх

            Дизайн технологийн хөтөлбөрийн агуулгын бүлэг тус бүрийг үнэлгээний нэгж хэмээн тодорхойлсон.
            Суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлэхүйц    хүрэхийг  хүсэж  буй  үр  дүнгээр  суралцахуйн  үр  дүнгээ
            тодорхойлсон.  Иймд  суралцахуйн  үр  дүнгээр  нэгж  хичээлийг  төлөвлөх  боломжтой.  VIII  ангийн
            Дизайн  технологи  хичээлийн  дараах  хоёр  үр  дүнгээр  нэгж  хичээлийг  төлөвлөх  боломжтойг
            (зураг 2) харуулав.








             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15