Page 38 - Монгол хэл
P. 38
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сурагчдын энэ даалгаврыг гүйцэтгэсэн хариултад шинжилгээ хийж үзье. Даалгаврын гүйцэтгэлээс
харахад сурагчдын хэдэн хувь А, хэд нь Б, хэд нь В хариултыг сонгосныг анхаарч, яагаад эдгээр
хариултыг сонгосны шалтгааныг багш таамаглах шаардлагатай.
• “А, В” хариулт сонгосон сурагч: Зарим сурагч тус даалгаврын өгөгдөлд “гурван бүрэлдэхүүнт
өгүүлбэр” гэснийг анхаарч, өнгөц хандсанаас учраас энэ хариултыг сонгосон байх магадлалтай.
Энэ нь хоёр ба гурван бүрэлдэхүүнт өгүүлбэрийг ялгаж чаддаггүй, энэ талаар огт ойлголтгүй
харуулж байна. Иэхэвчлэн үгийн тоог анхаарч сонгосон гэсэн үг.
• “Г” хариулт сонгосон сурагч: Энэ хариултыг сонгосон сурагчид шууд тусагдахуун нь өгүүлбэрийн
гол гишүүдийн нэг гэдгийг мэддэг. Мөн гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийн өгүүлэхүүн нь
заахын тийн ялгалтай үгийг захирдаг гэдгийн мэддэг гэсэн үг. Энэ хариултыг сонгосон сурагч
зөв хариулсан байна. Гэхдээ заахын тийн ялгалын нөхцөл тэг хэлбэрээр илэрдгийг мэддэггүй
учир ”Б” хариултыг сонгоогүй байна.
• “Б” хариулт сонгосон сурагч: Энэ хариултыг сонгосон сурагчид “Б” хариулт сонгосон сурагчдыг
бодвол заахын тийн ялгалын нөхцөл тэг хэлбэрээр илэрдэг болохыг мэддэг нь харагдаж байна.
11-р ангийн даалгаварт шинжилгээ хийх жишээ:
6 дугаар даалгавар: Аян замын тэмдэглэлийн сэдвийг зөв тодорхойлсон хэсгийг
олоорой. /2 оноо/
А. Хятад болон монгол ёс заншлын тухай
Б. Цагаан сар тэмдэглэж ирсэн ёс заншлын тухай
В. Ёс заншлаа хадгалж үлдсэн монгол үндэстний тухай
Г. Өвөр монголчуудын халуун сайхан сэтгэлийн тухай
Сурагчдын энэ даалгаврыг гүйцэтгэсэн байдалд шинжилгээ шинжилгээ хийж үзье.
• “А” хариулт сонгосон сурагч хувилбарт монгол ёс заншлаас гадна хятадын гэж онцолсон хариултыг
сонгосон нь эхийг анхаарч уншаагүйтэй холбоотой гарсан алдаа болно.
• “Б,Г” хариулт сонгосон сурагч: Энэ хоёр хариултыг сонгосон сурагчид аян замын тэмдэглэлийн
2,4 дүгээр цогцолборт илэрсэн санааг эхийн сэдэвтэй андуурч сонгосонтой холбоотойалдаа
болно.
• “Б” хариулт сонгосон сурагч: Зохиогч Хятадын өргөн уудам нутгийн нэгээхэн хэсэгт цөөхүүлээ
үлдсэн хэдий ч монгол уламжлалт ёс заншлаа, цагаан сар тэмдэглэх ёс жаягаа гээгээгүй төгсгөлийн
цогцолборт дүгнэсэн аж. Тиймээс зөв хариулт нь “ёс заншлаа гээгээгүй монгол үндэстний
тухай” гэсэн хариулт болно.
Сурагчдын үнэлгээний үр дүнгийн нэгтгэлийн хүснэгтийг экселийн файл үүсгэн хийх бөгөөд
сурагч тус бүрийн гүйцэтгэлийн оноог шивэхэд үр дүн нь шууд нэгтгэгдэж байхаар томьёо оруулах
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сурагчдын оноог шивээд дуусахад даалгавар тус бүрээр хэдэн сурагч
бүрэн гүйцэтгэсэн, хэд нь дутуу гүйцэтгэсэн, хэд нь огт чадаагүй зэрэг дүн шууд бодогдсон байна.
Энэ нь тухайн ангийн сурагчид хэлний зүйн мэдлэг ойлголт болон унших ба бичих чадвар, ямар
түвшинд байгааг харуулах төдийгүй бататгал хичээлийн сэдэв сонгох, төлөвлөлт хийх суурь үндэс
болно. Жишээ нь:
34