Page 10 - Нийгэм судлал
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2. Суралцахуйн зорилтын томьёололд тавих шаардлага:
               •  Төрх байдал (behavior) буюу гүйцэтгэл (Performance)
                 Сурагчид  юуг  хийх  эсвэл  бүтээх  чадвартай    болох  вэ?,  (үйл,  үйлдэл,  агуулга,  үзэл  баримтлалыг
                 багтаана. Хэмжигдэхүйц үйл үгээр илэрхийлнэ.)
               •  Нөхцөл (Conditions)
                 Мэдлэг,  чадвар  эсвэл  компетенцийг  хэрхэн  харуулах  вэ?  (Юун  дээр  ур  чадвараа  харуулах,  ур
                 чадвараа харуулах багаж хэрэгсэл, эх сурвалж, нөөц г.м)
               •  Шалгуур  (Criteria)
                 Ямар шалгуураар сурагчийн эзэмшсэн тухайн мэдлэг, чадварыг харуулах вэ? (Ямар аргаар, арга
                 замаар, онол, загвараар харуулах гэх мэт)
            Нийгэм  судлал  хичээлийн  сургалтын  хөтөлбөр  дэх  суралцахуйн  зорилтад  тавигдах  шаардлагын
            дагуу шинжилгээ хийсэн болно. Энэхүү зөвлөмжийн хүрээнд та бүхэнд цэгцтэй ойлголт өгөх үүднээс
            суурь  боловсролын  9-р  ангийн  “Хувь  хүн  ба  нийтийн  удирдлага”,  бүрэн  дунд  боловсролын  10-р
            ангийн  “Улс  төр”  агуулгыг  сонгон  авч,  тус  бүр  нэг  суралцахуйн  зорилтыг  шаардлагын  дагуу  хэрхэн
            шинжилсэнийг  жишээ  болгон  үзүүлэв.  Суралцахуйн  зорилтад  хийсэн  шинжилгээ  нь  та  бүхэнд
            очиж буй шалгуурыг боловсруулах ажлын эхлэл үе шат байсан юм.


            Жишээ-1.1                                                   9-р ангийн “Хувь хүн ба нийтийн удирдлага”
              №          Суралцахуйн зорилт                 Гүйцэтгэл          Нөхцөл          Шалгуур

              1   9.5в. Улс төрийн дэглэмүүд          Улс төрийн            Иргэний үнэт   Ардчилалд
                  дэх иргэний үнэт зүйлс, итгэл       дэглэмүүд дэх         зүйлс, итгэл   иргэдийн
                  үнэмшлийн ялгааг харьцуулан         иргэний үнэт зүйлс,   үнэмшлийн      оролцоо ямар ач
                  судалж, ардчилалд иргэдийн          итгэл үнэмшлийн       ялгаа          холбогдолтойг
                  оролцоо ямар ач холбогдолтойг       ялгааг харьцуулан                    тайлбарлах
                  тайлбарлах                          судлах



            Жишээ-1.2                                                                       10-р ангийн “Улс төр”
              №           Суралцахуйн зорилт                Гүйцэтгэл         Нөхцөл          Шалгуур

              1   10.12б. Монгол улсад ардчиллын       Монгол улсад         Ардчиллын    Судалгааны эх
                  тулгуур үнэт зүйлс хэрхэн хэрэгжиж   ардчиллын тулгуур    тулгуур үнэт  сурвалж, баримт
                  байгааг судалгааны эх сурвалж,       үнэт зүйлс хэрхэн    зүйлс        жишээнд үндэслэн
                  баримт жишээнд үндэслэн дүгнэлт      хэрэгжиж байгааг                  дүгнэлт хийх
                  хийх                                 судлах



            1.2  ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖИЙН ТӨЛӨВЛӨЛТ
            Суралцахуйн  зорилтад  шинжилгээ  хийсний  дараагаар  агуулгыг  үнэлгээний  нэгжид  хуваан  төлөвлөх
            ажил хийгдсэн. Үнэлгээний нэгжид хуваан төлөвлөхдөө дараах зарчмыг баримталсан.
               •  Нэг улиралд 1-2 нэгж байхаар төлөвлөсөн.
               •  Нэг  бүлэг  агуулгыг  дотор  нь  хувааж  нэгжлэх  нь  судлагдахууны  онцлогоос  шалтгаалж
                 тохиромжгүй байгаа тул бүлэг тус бүрийг нэг үнэлгээний нэгж гэж үзсэн.
               •  Сургалтын  хөтөлбөрөөс  суралцахуйн  зорилтыг  багцлан  суурь  боловсролын  түвшинд  5,  бүрэн
                 дунд боловсролын түвшинд 6 нэгжид бүлэглэсэн.
               •  Сургалтын төвлөгөөн дэх судлах цаг, сэдвийн багтаамжийг тооцсон.
            Суурь боловсролын 9-р анги, бүрэн дунд боловсролын 10-р ангийг үнэлгээний нэгжид хэрхэн хуваан
            төлөвлөснийг  жишээ  болгон  үзүүлэв.  Үнэлгээний  нэгжид  хуваан  төлөвлөх  нь  та  бүхэнд  очиж  буй
            шалгуурыг боловсруулах ажлын хоёрдахь үе шат байсан юм.


             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15