Page 9 - Нийгэм судлал
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ










                                                     Нэг. “Нийгэм судлал хичээлээр
                                                     сурагчийн хүрэх суралцахуйн үр дүнг
                                                     үнэлэх шалгуур”-ыг боловсруулахад
                                                     баримталсан арга зүй, холбогдох

                                                     тулгуур ойлголт, нэр томьёоны тайлбар








                                              Та  бүхний  гар  дээр  очиж  буй  “Нийгэм  судлал  хичээлээр
                                              сурагчдын  хүрэх  суралцахуйн  үр  дүнг  үнэлэх  шалгуур”-ыг  хэрхэн
                                              хэрэгжүүлэх  зөвлөмжийг  хүргэж  байна.  Энэхүү  зөвлөмж  нь
                                              хичээл,  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуурыг  хэрэглэхэд  багшид
                                              арга  зүйн  дэмжлэг  үзүүлэх  зорилготой  болно.  Багш  та  бүхэн
                                              шалгуурыг  боловсруулахад  баримталсан  арга  зүй,  холбогдох
                                              тулгуур ойлголт, нэр томьёотой сайтар танилцах нь уг шалгуурыг
                                              үр дүнтэй хэрэгжүүлэх суурь үндэс болох юм.

                                              Шалгуурыг боловсруулахад баримталсан арга зүй, зарчим нь:
                                              1.  Сургалтын  хөтөлбөр  дэх  суралцахуйн  зорилтуудыг  задлан
                                                  шинжлэх
                                              2.  Үнэлгээний нэгжийг төлөвлөх
                                              3.  Үнэлгээний нэгжийн суралцахуйн үр дүн (СҮД) г тодорхойлох
                                              4.  Шалгуур, гүйцэтгэлийн түвшин боловсруулах
                                              5.  Жилийн суралцахуйн үр дүнг боловсруулах


                                              1.1   СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ДЭХ
                                                      СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТУУДЫН
                                                      ШИНЖИЛГЭЭ

                                                      Суралцахуйн зорилт (learning objectives),  түүнийг шинжлэх:
                                                      Суурь,  бүрэн  дунд  боловсролын  сургалтын  хөтөлбөр
                                              дэх  суралцахуйн  зорилт(агуулга)-ыг  дараах  шаардлагын  дагуу
                                              шинжилсэн.
                                              1.  Суралцахуйн зорилтын SMART буюу ухаалаг байх шаардлага:
                                                 •  Specific- S Тусгай
                                                 •  Measureable-M Хэмжигдэхүйц\ажиглагдахуйц байх
                                                 •  Attainable-A Цаг хугацаандаа тохирохуйц нөхцөлтэй байх
                                                 •  Relevant-A Хамааралтай, үр дүнд хүрсэн байх
                                                 •  Time Based-T Сурагч төвтэй, суралцахуйн түвшинд тохирсон
                                                   байх



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14