Page 10 - Биеийн тамир
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                                Оношлох үнэлгээ хийх схем


                                              Одоогийн түвшинг илрүүлэх
                                                                             Хичээл,
                                                                             сургалтын        Сайн үр
                             Оношлох            Хичээл, сургалтын үйл          үйл              дүн
                              үнэлгээ            ажиллагааг төлөвлөх        ажиллагаа

                                                  Боломж, нөөцийг

                                                    тодорхойлох
                                                           Зураг  О

                     Тодруулга: Оношлох үнэлгээ нь “Суралцагчдад юу хэрэгтэй байна вэ?” гэсэн асуултад хариулт өгөхөд

                                                         чиглэнэ.


            2.  Явцын  үнэлгээ  (Formative  assessment).  Суралцахуйг  дэмжих,  сайжруулах  зорилгоор  хичээл,
            сургалтын үйл явцад тогтмол хийх үнэлгээг явцын үнэлгээ гэж ойлгоно. Энгийнээр “явцын үнэлгээ”
            гэж сурах, сургах үйл ажиллагааг тодорхойлоход хэрэглэдэг мэдээлэл гэж үздэг.



               Үнэлгээ         Юуг үнэлэх вэ?                             Яаж үнэлэх вэ?
                                                       Танин мэдэхүйн ба хөдөлгөөний чадварын түвшинд
                          Сурагчийн ахиц дэвшил
                                                       тохирсон даалгавар боловсруулж  хянах
               Явцын      Сурагчийн ташаа ойлголт      Ажиглалт, дасгалын гүйцэтгэлээр илрүүлж залруулах
               үнэлгээ    Сурагчийн хоцрогдож          Хоцрогдож буй шалтгааныг ажиглалт, даалгавраар
                          байгаа шалтгаан              тодруулах
                          Сурагчийн амжилт             Урамшуулах

            Явцын үнэлгээ дараах ач холбогдолтой:
            1.  Тухайн сэдэв, бүлэг сэдвийн суралцахуйн зорилтыг суралцагчдад урьдчилан ойлгуулж, таниулах,
            2.  Суралцагчийн ахиц, дэвшлийг хянах, урамшуулах, өөртөө итгэх итгэлийг дэмжих,
            3.  Суралцагч  бие  даан  эсвэл  багшийн  тусламжтай  юу  хийж  чадах  вэ?  гэдийг  тодорхойлоход  багш,
                суралцагчдад дэмжлэг үзүүлэх,
            4.  Суралцагч  хэрхэн  сайн  суралцах,  амжилтаа  ахиулахын  тулд  цаашид  ямар  зүйлд  анхаарах
                шаардлагатай вэ? гэдгийг мэдэхэд дэмжлэг үзүүлэх,
            5.  Суралцагчийн  ялгаатай  түвшин,  гүйцэтгэлийг  харгалзан  тэдгээрт  тохиорсон  арга  зүй  сонгоход
                багшид дэмжлэг үзүүлэх,
            Биеийн тамирын хичээлийн явцын үнэлгээнд дараах аргуудыг ашиглана.
            1.  Ажиглаж үнэлэх арга
            2.  Сургалтын нормоор үнэлэх арга
            3.  Хөдөлгөөний тестээр үнэлэх арга
            4.  Ярилцлагын арга
            5.  Сургалтын тэмцээнээр үнэлэх арга
            6.  Аман үнэлгээний арга
            7.  Бичгийн тест
            8.  Рубрик
            9.  Өөрийн болон найз нөхдийн үнэлгээ





             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15