Page 9 - Биеийн тамир
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ















                                                       Нэг. Хичээлийн үнэлгээний
                                                       шалгуурыг хэрэгжүүлэх

                                                       арга зүйн зөвлөмж







                                              1.1.  Үнэлгээний шалгуур боловсруулсан
                                                      үндэслэл



                                              Үнэлгээ гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл явц болон суралцах үйл
                                              ажиллагаа хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрснийг мэдэж авахын
                                              тулд  тодорхой  зорилго  бүхий  үйл  ажиллагаа  зохион  байгуулж
                                              мэдээлэл цуглуулах үйл явц юм.


                                              Сургалтын үйл ажиллагаанд оношлох, явцын, үр дүн (эцсийн)-гийн
                                              буюу  амжилтын  гэсэн  үндсэн  3  төрлийн  үнэлгээ  түгээмэл
                                              ашигладаг.
                                              1.  Оношлох  үнэлгээ:  (diagnostic  assessment).  Оношлох  үнэлгээ
                                              гэдэг нь хичээлийн жилийн эхэнд эсвэл сургалтын үйл ажиллагаа
                                              (нэгж  хичээл,  бүлэг  сэдэв)  эхлэхээс  өмнө  суралцагчийн  мэдлэг,
                                              чадварын  түвшнийг  тандах  зорилгоор  хийх  үнэлгээ  юм.  Өөрөөр
                                              хэлбэл,  суралцагчийн  сурах  үйл  ажиллагаанд  гарч  байгаа
                                              бэрхшээл,  түүний  шалтгааныг  илрүүлэхэд  тусална  гэсэн  үг.
                                              Оношлох  үнэлгээ  нь  суралцагчийн  давуу,  сул  талыг  илрүүлэх,
                                              тэдний  хэрэгцээ,  сонирхолд  нийцүүлэн  хичээл,  сургалтын  үйл
                                              ажиллагааг бүтээлч, үр дүнтэй зохион байгуулах төлөвлөлт хийхэд
                                              багшид  дэмжлэг  болдог.  Биеийн  тамирын  хичээлээр  оношлох
                                              үнэлгээ хийх хэд хэдэн түгээмэл хэлбэр байдаг.
                                              1. Бие бялдрын бэлтгэлжилтийн сорил
                                              2. Бие бялдрын хөгжлийн судалгаа
                                              3. Ярилцлага
                                              4. Асуулт, хариулт











                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14