Page 11 - hugjim -1217
P. 11
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Б. Нэгжийг төлөвлөх
Өмнөх журмаар хичээлийн нэгж (40 минутыг), нэгж хичээл гэсэн 2 нэр томьёог хэрэглэж байсан.
Нэгж хичээл гэдгийг ээлжит хичээлээ багцалсан эсвэл бүлгээ хуваасныг ойлгодог байв.
Сүүлийн үед үнэлгээ, үнэлгээний нэгж гэсэн нэр томьёо гарч ирлээ.
Бид нэгжийн төлөвлөлтийг хийхдээ жилийн судлах агуулгад баримжаалан 2-5 хүртэл ээлжит
хичээлийн багтаамжтайгаар төлөвлөж ирсэн туршлагатай билээ. Энэ арга нь тогтсон агуулгаа гээхгүй
мөрдөх давуу талтай ч зорилго, зорилт нь хэт жижиг олон нэгж хичээл төлөвлөж, олон удаа үнэлэх,
хөтөлбөрийн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд бага анхаарах, үнэлэхгүй орхигдуулах сул талтай
байдаг. Орчин үед хөтөлбөрийн зорилго, зорилтыг суралцахуйн үр дүн байдлаар жил, багцалсан
нэгжид буулган боловсруулж үнэлэх хандлага давамгайлж байна. Гадаадын зарим орны хөтөлбөрөөс
үзэхэд нэг хичээлийн жилд бүлгүүдийг нэгтгэн 5-8 хүртэл нэгжийг төлөвлөж байна. Энэ нь
бага, суурь, бүрэн дундад бас ялгаатай байдаг.
Бага ангид нэгж гэдэг ойлголт байхгүй байж болно. Ер нь бага ангид хичээлийг ээлжит ба жилээр
төлөвлөхөд хангалттай байдаг. Суурь ба бүрэн дунд боловсролд үнэлгээний нэгж чухал. Учир нь нэгж
бүрээр албан ёсны үнэлгээ хийдэг. Тэгэхлээр суралцахуйн үр дүнг голлон нэгжилбэл үнэлгээний
нэгж болох ба агуулгад суурилан төлөвлөсөн нь хичээлийн нэгж болдог байна. Үнэлгээний нэгжид
хэд хэдэн бүлэг сэдэв хамаарагддаг. Гэсэн хэдий ч хөгжмийн хичээлийн цаг цөөн, бүлэг сэдэв нь
үнэлгээний нэгжийг төлөөлөхүйц тул сургалтын хөтөлбөрийн бүлэг сэдвээр үнэлгээний нэгжийг
төлөвлөсөн болно.
В. Нэгжийн суралцахуйн үр дүнг тодорхойлох
Суралцахуйн үр дүн нь хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхэд шаардлагатай суралцахуйн амжилтыг
тодорхойлох тусгай илэрхийлэл юм. Тухайлбал,
– Өргөн хүрээний концепцийн мэдлэг, тусгай болон ерөнхий чадварыг тусгадаг;
– Хамгийн чухал мэдлэг, чадвар, хандлагыг тусгадаг;
– Суралцахуйн туршлагын үр дүнд анхаарал хандуулах боломжийг өгдөг;
– Суралцахуйн туршлагын хүссэн үр дүнг тусгахаас биш үйл явцыг авч үзэхгүй;
– Хөтөлбөрийг судалж дуусгахад олж авсан байх ёстой минимум гүйцэтгэлийг үзүүлдэг.
Суралцахуйн үр дүнг боловсруулахдаа “ABCD” аргыг баримталсан болно. Энэхүү аргаар суралцахуйн үр
дүнг дараах шаардлагыг баримталж боловсруулсан. Үүнд:
A Сонсогч / Audience Хэн Суралцахуйн үр дүн хэнд хандсан бэ?
B Төрх байдал Юу Сурагчид юуг мэддэг, чаддаг болно гэж хүлээж байна вэ?
/ Behaviour Идэвхтэй үйл үгээр илэрхийлнэ.
C Нөхцөл / Condition Хэрхэн Ямар нөхцөлд байдал, хязгаарлалтад сургалтыг явуулах вэ?
D Degree Хэр зэрэг Төрх байдлыг хэр зэрэг /хэр сайн/ ямар түвшинд гүйцэтгэсэн
байх вэ?
Хөгжмийн суралцахуйн үр дүнг томьёолохдоо хичээлээр эзэмших чадварт суурилж агуулгаа
багцалсан. Жишээ нь: Сурагч хөгжмийн хэлийг таньж мэдсэнээ, дуулж хөгжимдөж илэрхийлдэг
болно.
Суралцахуйн үр дүнг нэгжийн агуулгыг судалсны дараа сурагч найдвартайгаар харуулж чадах
хамгийн чухал, ач холбогдолтой суралцахуйг тооцож, SMART(TT) байхаар томьёолсон болно.
Суралцахуйн үр дүнг гүйцэтгэлийн төлөв байдлаар нь нэгтгэх замаар, өөрөөр хэлбэл, дуулах,
хөгжимдөх, бүжиглэх гүйцэтгэлд суурилсан чадваруудыг нэгтгэж үр дүн болгосон. Харин сонсож
танин мэдэх арга барил бүхий хичээлийн онцлогоо харгалзан хөгжим сонсох болон зохион
найруулах үйлийг танин мэдэх, бүтээх түвшнээр ерөнхийд нь томьёолсон болно.
7