Page 10 - hugjim -1217
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Явцын  үнэлгээг  сургалтын  явцад  хийх  ба  сурагчдын  ахиц,  амжилт,  тэдгээрийн  үр  дүн,  суралцахуйн
            болон багшлах үйл ажиллагааг тодорхойлоход хэрэглэнэ.
            Эцсийн үнэлгээ нь багшлах үйл ажиллагааны тодорхой хугацааны төгсгөлд хийгдэх бөгөөд сурагчдын
            юу мэдсэн, ойлгосон, чадах вэ гэдгийг тодорхойлох үйл ажиллагаа юм.
            Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур боловсруулах эрх зүйн үндэслэл юу вэ?
            БСШУС-ын сайдын А/425 тушаал (2018), “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний
            журам”-д
            •  Суралцагчийн  үнэлгээ  нь  шударга,  бодитой,  хөндлөнгийн  нөлөөнөөс  ангид,  шалгуурт  суурилсан,
               суралцагчийн сурах хүсэл эрмэлзлэл, сонирхол, ур чадвар, ахиц, амжилтыг дэмжсэн, урамшуулах,
               хөгжүүлэхэд чиглэсэн байх;
            •  Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл бүрээр боловсролын
               эрдэм  шинжилгээ,  арга  зүйн  байгууллага,  боловсролын  үнэлгээний  байгууллага  хамтран
               боловсруулж батлах;
            Үнэлгээний шалгуур боловсруулахдаа дараах үзэл баримтлалыг баримталсан болно. Үүнд:
                – Боловсролын таксономи болох Б.Блумын таксономи
                – Вигссийн  “Бүтээлч  зохицол”  буюу  үйл  ажиллагааны  явцад  сурагчид  өөрсдөө  мэдлэг  бүтээх
               конструктив үзэл гэх мэт
            Үнэлгээний шалгуур боловсруулахын ач холбогдол юу вэ?
                – Суралцагчдад юу мэдэх, чадах хэрэгтэйг тодруулж өгөх;
                – Суралцагчид суралцахуйн чухал, үнэ цэнтэй үр дүнд анхаарлаа хандуулах;
                – Суралцагчид суралцахуйн үр дүнгийн өөр түвшинд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг ойлгох чадвартай
               болох;
                – Багшлахуй, суралцахуйн зорилтыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх болно.


            Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг дараах алхамчлалаар боловсруулсан болно.


                А.Суралцахуйн       Б.Нэгжийг         В.Нэгжийн         Г.Гүйцэтгэлийн        Д.Жилийн
               зорилтыг задлан       төлөвлөх       суралцахуйн үр         үзүүлэлт       суралцахуйн үр дүнг

                   шинжлэх                         дүнг тодорхойлох      боловсруулах        тодорхойлох

            А. Суралцахуйн зорилтыг задлан шинжлэх

            Үнэлгээ болон суралцахуй, багшлахуй нь суралцахуйн үр дүнд нийцсэн байна.
            Сургалтын хөтөлбөрт суралцахуйн зорилтыг суралцагчийн эзэмших чадварын илэрхийлэл гэж үзээд
            төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл, шалгуур гэсэн суралцахуйн зорилтын томьёололд тавигдах шаардлагын
            дагуу SMART байхаар боловсруулсан байдаг. Жишээ нь:
            5.4.а.  Хөгжмийн  зохиолын  төрөл  зүйлийг  /дуулаач,  дан  хөгжим/  сонсож  тодорхойлох  зорилтыг
            шаардлагын дагуу шинжилж үзье.
                – Төрх байдал (behavior) буюу гүйцэтгэл – “тодорхойлох”, сурагчид юуг хийх эсвэл бүтээх чадвартай
               болох вэ?
                – Нөхцөл – “Хөгжмийн зохиолын”, мэдлэг, чадвараа ямар үйл дээр хэрхэн харуулах вэ? (ямар жишээ,
               кейс дээр харуулах)
                – Шалгуур – “төрөл зүйлийг /дуулаач, дан хөгжим/ сонсож”, ямар багц шалгуураар сурагчийн эзэмшсэн
               тухайн мэдлэг, чадварыг харуулах вэ? (ямар арга онолоор шийдэх)









             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15