Page 9 - hugjim -1217
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Нэг. Үнэлгээний

                                                       шалгуурыг хэрэглэх
                                                       арга зүйн зөвлөмж








                                              БИД ЮУГ ҮНЭЛЭХ ВЭ?
                                              1. Когнетив: Оюун ухаан (мэдлэг - knowledge)
                                              2. Аффектив: Сэтгэл нийгэмшихүйн (хандлага - attitude)
                                              3. Психомоторик: бие бялдар, эрүүл мэнд (чадвар - skills)



                                              Үнэлгээ  нь  сурагчдын  суралцахуйг  сайжруулахын  тулд  багшийн
                                              шийдвэр  гаргахад  шаардлагатай  мэдээллийг  цуглуулах,  түүнийг
                                              хэрэглэх  үйл  ажиллагаа  юм.  Ингээд  сургалт  ба  үнэлгээний
                                              хамаарлыг дараах схемээр үзүүллээ.






















                                              Суралцагчдын  мэдлэг,  чадвар  эзэмшилтийн  явц,  үр  дүнг
                                              тодорхойлж, сургалтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг
                                              өмнөхтэй  жишиж,  харьцуулах  түүнчлэн  эзэмшвэл  зохих  агуулгыг
                                              ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход оршино. Иймд үнэлгээ
                                              бол заах аргачлалыг сайжруулах хэрэгсэл юм.
                                              Сургалтын    өмнө    сурагчдын   мэдлэг,   чадвар,   сонирхлыг
                                              тодорхойлохын  тулд  сургалтын  өмнөх  үнэлгээ  буюу  “Оношлох
                                              үнэлгээ”  хийх  ба  багшийн  тухайн  ангид  сургалт  явуулах  үйл
                                              ажиллагааг төлөвлөхөд хэрэглэгддэг.




                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14