Page 17 - Дүрслэх урлаг
P. 17
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ
(Student assessment)
Сурлагын амжилтын түвшнийг тогтоох,
мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц,
өөрчлөлтийг бодитой үнэлэх, тэдэнд тулгарч
буй бэрхшээлийг илрүүлж дэмжлэг үзүүлэх,
урамшуулах үйл явц;
ШАЛГУУР
(Criteria)
Зорилт, стандартын биелэлтийг тодорхойлоход
ашигладаг жишиг үзүүлэлт эсвэл түвшин;
(UNESCO-CEPES, 2007)
ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
(Assessment criteria)
Суралцахуйн үр дүнд хүрэхэд
шаардлагатай тодорхой мэдлэг, чадвар,
хандлагыг тодорхойлдог.
ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ
(Diagnostic assessment)
Хичээл, сургалтын эхэнд суралцагчдын өмнөх
мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг тандах
зорилгоор хийгдэх үнэлгээ;
ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ
(Formative assessment)
Багш, суралцагчийн зүгээс суралцагчийн
“суралцахуй”-г танин мэдэх, хариу үйлдэл
үзүүлэх зорилгоор сургалтын явц /ээлжит
хичээл/-д хийгдэх үнэлгээ;
ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ
(Summative assessment)
Хичээл, сургалт /нэгж, хагас жил,
жилийн эцэст г.м тодорхой хугацааны/-ын дараа
үнэлгээний шалгуурт хүрсэн байдлыг
тогтоож, цаашид суралцахуй болон багшлахуйд
анхаарах зүйлийг тодорхойлох зорилгоор
хийгдэх үнэлгээ;
15