Page 15 - Дүрслэх урлаг
P. 15

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,
                            СПОРТЫН САЙДЫН А/425 ТООТ ЖУРМЫН ХАВСРАЛТ







                          6.7.Боловсролын  үнэлгээний  байгууллага  нь  чанарын  үнэлгээний  өгөгдлийн  сан  үүсгэх,  дүн
                    шинжилгээ  хийж,  тайлан,  санал,  дүгнэлтийг  боловсролын  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв
                    байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх
                    сургалт,  арга  зүйн  байгууллага,  боловсролын  асуудал  эрхэлсэн  орон  нутгийн  байгууллагад  тус  тус
                    хүргүүлнэ.
                          6.8.Чанарын үнэлгээний  үр дүнд үндэслэн энэхүү журмын 6.7-д заасан байгууллага бодлого
                    боловсруулах, зөвлөн туслах ажлыг зохион байгуулна.
                          6.9.Боловсролын  асуудал  эрхэлсэн  орон  нутгийн  байгууллага,  ерөнхий  боловсролын
                    сургуулийн  удирдлага  чанарын  үнэлгээний  тайланд  үндэслэн  сурлагын  амжилтыг  сайжруулах
                    төлөвлөгөө гаргаж ажиллана.
                          6.10.Боловсролын  асуудал  эрхэлсэн  орон  нутгийн  байгууллага  нь  чанарын  үнэлгээг  зохион
                    байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.
                          Долоо. Бусад
                          7.1.Аливаа  төрийн  бус  байгууллага,  иргэний  нийгмийн  байгууллага  боловсролын  асуудал
                    эрхэлсэн  төрийн  захиргааны  төв  байгууллагын  зөвшөөрөлгүйгээр  суралцагчийн  мэдлэг,  чадвар,
                    төлөвшлийг үнэлэх, шалгалт зохион байгуулахыг хориглоно.




                                                            ---оОо---














































                                                                                                            13
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20