Page 14 - Дүрслэх урлаг
P. 14
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,
СПОРТЫН САЙДЫН А/425 ТООТ ЖУРМЫН ХАВСРАЛТ
5.7.Боловсролын үнэлгээний байгууллага нь "Улсын шалгалтын блюпринт” /цаашид блюпринт”
гэх/, шалгалтын сэдэв боловсруулах, дүгнэх зөвлөмжийг жил бүрийн 5 дугаар сарын 15- ны өдрийн
дотор баталгаажуулж, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад хүргүүлнэ.
5.8.Боловсролын үнэлгээний байгууллага нь бага, суурь, бүрэн дунд боловсролын анги бүрийн
сургалтын хөтөлбөрт нийцсэн "Даалгаврын нээлттэй сан” /цаашид "даалгаврын сан” гэх/ бүрдүүлэх,
шинэчлэх, баяжуулалт хийх ажлыг хариуцна.
5.9.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь "Улсын шалгалтын комисс”- ыг
жил бүрийн 5 дугаар сарын 01 -ний өдрийн дотор байгуулна. Энэхүү комисс нь тухайн орон нутагт улсын
шалгалт зохион байгуулах ажлыг удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана.
5.10. Сургууль дээр улсын шалгалт зохион байгуулахтай холбогдуулан энэхүү журмын 4.6-д
заасан шалгалтын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.10.1.улсын шалгалтын удирдамж, дэгийг боловсруулж, шалгалтыг зохион байгуулах;
5.10.2.шалгалт эхлэхээс 1 өдрийн өмнө энэхүү журмын 5.7-д заасан блюпринт,
зөвлөмжийн дагуу улсын шалгалтын сэдэв боловсруулж, нууцлалыг хариуцах;
5.10.3.шалгалтын дүн мэдээг боловсролын салбарын мэдээллийн системд оруулах
ажлыг удирдан зохион байгуулж, хяналт тавих;
5.10.4.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний хөгжлийн
онцлог, хэрэгцээнд тохирсон шалгалтын орчин бүрдүүлэх;
5.10.5.улсын шалгалттай холбогдон гарсан аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх;
5.10.6.шалгалтын материал, тайланг сургуулийн архивт хүлээлгэн өгөх.
5.11.Шалгалт зохион байгуулах хугацаанд улсын болон олон улсын уралдаан, тэмцээнд
оролцсон суралцагчийн улсын шалгалтын үнэлгээг нотлох баримтад үндэслэн жилийн эцсийн
үнэлгээгээр тооцно.
5.12.Суралцагч өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас
шалгалт өгөөгүй эсвэл дутуу өгсөн тохиолдолд улсын шалгалтын үнэлгээг жилийн эцсийн үнэлгээгээр
тооцож болно.
5.13.Боловсролын үнэлгээний байгууллага нь боловсролын салбарын мэдээллийн системд
оруулсан улсын шалгалтын дүнд шинжилгээ хийж, жил бүрийн 10 дугаар сард багтаан, боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн
байгууллагад тус тус хүргүүлнэ.
5.14.Журмын 5.9-д заасан "Улсын шалгалтын комисс” нь улсын шалгалт зохион байгуулсан
тайланг нэгтгэн, шалгалт дууссанаас хойш 10 хоногийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Чанарын үнэлгээ, түүний зохион байгуулалт
6.1.Бага, дунд боловсролын чанарын үнэлгээ нь суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг
үндэсний түвшинд тогтоох, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, боловсролын
бодлогын хэрэгжилтийг үнэлэхэд чиглэнэ.
6.2.Чанарын үнэлгээг боловсролын үнэлгээний байгууллага зохион байгуулна.
6.3.Чанарын үнэлгээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нийт
суралцагчийн 10-аас доошгүй хувийг хамруулна.
6.4.Боловсролын үнэлгээний байгууллага нь чанарын үнэлгээ зохион байгуулах товыг
боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно.
6.5.Чанарын үнэлгээг зохион байгуулах агуулгын хүрээ, шалгуурыг боловсролын үнэлгээний
байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хамтран жил бүрийн 01 дүгээр сард
багтаан тогтооно.
6.6.Боловсролын үнэлгээний байгууллага нь чанарын үнэлгээг зохион байгуулах удирдамж,
аргачлалыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, боловсролын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулна.
12