Page 19 - Дүрслэх урлаг
P. 19
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР
Өөрөөр хэлбэл, үнэлгээний шалгуур гэдэг нь сургалтын явцад суралцагч бүрийн эзэмшвэл
зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшил буюу хүрэх үр дүн юм.
Үнэлгээний шалгуур нь дараах ач холбогдолтой. Үүнд:
• Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлж, дүгнэх ижил хэмжүүрийг тодорхой, ил тод
болгох.
• Үнэлгээг зөв, бодитой хийх боломж бүрдэх.
• Даалгавар боловсруулахад баримжаа болох.
• Тухайн суралцагчийн суралцахуйн давуу, сул тал, тулгамдаж буй бэрхшээлийн талаарх
мэдээллийг цуглуулах.
• Суралцахуйн арга зүйг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар багшлахуйг сайжруулах
боломжийг бүрдүүлэх.
• Суралцагчийг ижил шалгуураар үнэлж, тэдний ахиц амжилт, өөрчлөлтийг хянах боломж
олгох.
Үнэлгээний шалгуур нь дараах шаардлагад⁴ нийцсэн байна. Үүнд:
• Боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр залгамж холбоотой, эрэмбэ ахисан
байх
• ЕБС-ийн багш нар шууд авч ашиглах боломжтой байхаар боловсруулсан байх
• Оролцогч бүх тал /суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэх мэт/-д ойлгогдохоор
товч тодорхой, оновчтой энгийн үг хэллэгээр бичсэн байх
• Давхцалгүй, нэг нэгнээсээ ялгаатай байх
• Суралцагчдад юу хийхийг тодорхой ойлгуулахуйц үйл /түлхүүр үг/ үгсийг ашигласан
байх. Жишээ нь: эмхэтгэх, бий болгох, бүтээх, төлөвлөх, дахин боловсруулах, шинжлэх,
дизайн хийх, сонгох, ашиглах, хэрэглэх, үзүүлэх, бэлтгэх, ашиглах, тооцоолох,
тайлбарлах, урьдчилан таамаглах, харьцуулах, шүүмжлэх гэх мэт
• Сурагчийн гүйцэтгэл нь ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байхаар үг сонгох
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫН БҮТЭЦ
Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг
сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүнд тулгуурлан дараах бүтэцтэйгээр боловсруулсан.
БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
ТҮВШИН АНГИ СУДЛАГДАХУУН ХӨТӨЛБӨР
СУРАЛЦАХУЙН ЕРӨНХИЙ
ҮР ДҮН
СУРАЛЦАХУЙН
СУРАЛЦАХУЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН
ЗОРИЛТУУД НЭГЖ ҮР ДҮН ТҮВШИН
ШАЛГУУР
4 Эх сурвалж: Боловсролын салбарын хөгжил-Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс” судалгааны эцсийн
тайлан, 1.14 дэх бүлэг. Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төсөл, 2017 он.
17