Page 21 - Эрүүл мэнд
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний хуудас:
Сурагчийн оноо
Оноо Шалгуур
Нөхцөл 1 Нөхцөл 2 Нөхцөл 3
4 оноо Хариултад тусгагдвал зохих бүхий л санаа бүрэн гарсан
3 оноо Хариултад тусгагдвал зохих ихэнх санаа гарсан
2 оноо Хариултад тусгагдвал зохих зарим санаа гарсан
1 оноо Хариултад тусгагдвал зохих санаа бараг гараагүй
Нийлбэр оноо
Үнэлгээний даалгавар 3. Дүрийн тоглолт ба үе тэнгийнхний үнэлгээ
Үнэлгээний Өөрийн болон бусдын хүсэлт хэрэгцээ, хил хязгаарыг харгалзан харилцан
даалгаврын зорилго: зөвшилцөх замаар үр дүнтэй харилцах чадварыг үнэлэх
Үнэлгээний төрөл: Явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой
Даалгаврын хэлбэр: Задгай
Сурагчийн бөглөсөн асуулт хариултын хуудас, түүнд үнэлгээ өгсөн багшийн
Нотлох баримт:
бүртгэл
Гүйцэтгэх хугацаа: 20-30 минут
Тус дүрийн тоглолтод өмнө үнэлгээний даалгаварт хэрэглэсэн нөхцөлийг ашигласан болно. Багш хүсвэл
өөр нөхцөл боловсруулан ашиглах боломжтой.
Сурагчдыг гурав, гурваар нь бүлэг болгож, сурагч тус бүрт доорх нөхцөлөөс нэг нэгийг, үнэлгээний
хуудсын хамт өгнө. 3 сурагч харилцан бие биедээ өөрт оногдсон нөхцөлийг товч танилцуулаад, тухайн
нөхцөлд хэрхэн харилцах дүрийн тоглолтыг үзүүлнэ.
Заавар: Сурагчид дүрийн тоглолтыг ээлжлэн үзүүлнэ. Өөрт оногдсон нөхцөлд хэрхэн харилцахыг
харуулж буй сурагч дүрийн гол тоглогч байх бөгөөд багийн нэг сурагч найзынх нь дүрд тоглон тусална.
Харин гурав дахь сурагч үнэлгээний хуудсын дагуу гол тоглогчийн харилцааны чадварыг үнэлж, оноо
өгнө.
Нөхцөл 1:
Дотны найз охин/хөвгүүн чинь хичээлийн дараа үргэлж хамт байхыг хүсэж, ямар нэг зүйл хийхээр
шийдчихсэн байдаг. Чи заримдаа гэртээ эсвэл бусад найзуудтайгаа өөр ажилтай учраас түүнтэй
хамт байх боломжгүй. Чи тайлбарлахыг хичээдэг боловч чиний үгийг шууд тасалж, хамтдаа байхыг
хүсэхгүй байгаа юм уу гэж уурлана.
Энэ тохиолдолд чи түүнтэй хэрхэн харилцах вэ? Дүрд тоглож харуулна уу.
Нөхцөл 2:
Найз чинь өмссөн хувцас, идэж ууж байгаа зүйл, хүмүүстэй юу ярих, хэнтэй харилцах гээд бүхий л
зүйлийг чинь хянаж, шүүмжилнэ. Тэр ингэж байгаагаа чиний сайн сайхны төлөө л хийж байгаа юм гэж
тайлбарлана.
Энэ тохиолдолд чи түүнтэй хэрхэн харилцах вэ? Дүрд тоглож харуулна уу.
Нөхцөл 3:
Нэгэн хөвгүүн гитар хөгжмөөр тоглож сурахыг ихэд хүсдэг бөгөөд хааяа найзындаа очиж гитар
хөгжмөөр нь тоглоно. Гэвч найз охин нь “хэзээ ч бүтэхгүй зүйл, наадахаараа хоолоо олж иднэ гэж
17