Page 18 - Эрүүл мэнд
P. 18

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Эсээг үнэлэх рубрик

               Шалгуур                                   Гүйцэтгэлийн түвшин
                          4 Дотно харилцаан дахь үндсэн 5 эрх, 3 үүрэг хариуцлагыг бүгдийг нэрлэж, тэдгээр тус
                             бүрт 3-аас дээш жишээ гарган тайлбарласан
                          3 Дотно харилцаан дахь үндсэн 4-5 эрх, 3 үүрэг хариуцлагыг нэрлэж тэдгээр тус бүрт
                             3-аас доошгүй жишээ гарган тайлбарласан
               Мэдлэг
                          2 Дотно харилцаан дахь үндсэн эрхээс 2-3-ыг, үүрэг хариуцлага 1-2-ыг нэрлэж, тэдгээр
                             тус бүрт 1-2 жишээ гарган тайлбарласан
                          1 Дотно  харилцаан  дахь  үндсэн  эрх,  үүрэг  хариуцлагаас  ганц  нэгийг  бичсэн  боловч
                             жишээ гаргаагүй
                          4 Үерхдэг дотны найз байсан ч түүний эд зүйлд дураараа хүрч, өмнөөс нь шийдвэр гаргах
                             ёсгүй, тухайн хүний хүсэл хэрэгцээг хүндэтгэх ёстой гэсэн үзэл санааг илэрхийлсэн
                          3 Үерхдэг  дотны  найз  байсан  ч  түүний  хүсэл  хэрэгцээ,  хувийн  орон  зайг  хүндэтгэн
                             харилцах ёстой гэсэн санааг илэрхийлсэн
              Хандлага
                          2 Хувь хүний орон зай, хил хязгаар гэж байдаг ч үерхдэг дотны найзууд учраас өмнөөс нь
                             зарим тохиолдолд шийдвэр гаргаж болно гэсэн санааг илэрхийлсэн
                          1 Хувь хүний хил хязгаарыг зөрчиж, хүсэл хэрэгцээг үл ойшоохыг хүлээн зөвшөөрөх
                             санаа бодол, итгэл үнэмшлийг илэрхийлсэн
                          5 Үндсэн санааг маш сайн илэрхийлж, тусгасан
                Үндсэн    4 Үндсэн санааг ерөнхийдөө сайн тусгасан
                санааг    3 Үндсэн санааг тусгасан боловч төдийлөн оновчтой үг, өгүүлбэрээр илэрхийлээгүй
                бичсэн
               байдал     2 Үндсэн санаа нь сэдэвтэй төдийлөн уялдаагүй, оновчтой үг, өгүүлбэрээр илэрхийлээгүй
                          1 Үндсэн санаа маш хангалтгүй
                          5 Бүтцийн хувьд логик дараалал, уялдаа холбоо маш сайн
               Эсээний    4 Бүтцийн хувьд логик дараалал, уялдаа холбоо ерөнхийдөө сайн
                бүтэц,    3 Зарим нэг хэсэг бусад хэсэгтэй уялдаа холбоо сул
                зохион
              байгуулалт   2 2 ба түүнээс дээш хэсэг уялдаа холбоогүй
                          1 Бүтцийн хувьд эмх замбараагүй
                          5 Сонгосон сэдэвтэй маш сайн уялдсан, үндсэн ойлголт, жишээ, тоо баримт, мэдээлэл,
                             дүгнэлтийг зөв оновчтой, маш сайн бичсэн
                          4 Агуулга нь сэдэвтэйгээ уялдаатай, үндсэн санаатай нийцсэн
               Агуулга    3 Агуулга нь сэдэвтэйгээ ерөнхийдөө уялдаатай боловч хэт өргөн хүрээтэй эсвэл хэт
                             явцуу
                          2 Үндсэн санаатай бага зэрэг холбоотой ч агуулга нь төдийлөн тодорхой бус
                          1 Үндсэн санаатайгаа огт холбоо хамааралгүй, логикгүй
                          5 Утга найруулгын хувьд маш сайн, үг үсгийн нэг ч алдаагүй
                          4 Утга найруулгын хувьд ерөнхийдөө сайн, үг үсгийн алдаагүй
                 Утга
              найруулга   3 Зарим хэсэг нь найруулгын хувьд алдаатай, үг үсгийн алдаатай
                          2 Ихэнх хэсэг нь утга найруулгын хувьд алдаатай, үг үсгийн алдаатай
                          1 Бүхэлдээ утга найруулга маш муу, үг үсгийн маш их алдаатай
            Эсээний нийт авах оноо 7-28 юм. Үүнийг дараах байдлаар түвшинчилж болно.
                      7-12 хангалтгүй
                      13-18 дунд зэрэг
                      19-24 хангалттай
                      25-28 хангалттай сайн



             14
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23