Page 24 - Эрүүл мэнд
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Алхам  2.  Үе  тэнгийнхэндээ  зориулан  бэлгийн  амьдралын  талаарх  мэдээллийн  найдвартай  эх
            сурвалжийг  тодорхойлж,  зөв  баталгаатай  мэдээллийг  олж  хэрэглэдэг  болох  талаар  сурталчилгааны
            материал боловсруулах
              Хийх  гэж  буй  сурталчилгааны  ажлын  зорилгыг  тодорхойлох.  Хүрэхийг  хүсэж  буй  2  зүйлээ
               тодорхойлж бичих (2 оноо)
              Сурталчилгааны ажлынхаа хүрээнд бусдад хүргэхийг хүссэн түлхүүр мэдээлэл буюу гол 2 санааг
               тодорхойлох (2 оноо)
              Дээрх  түлхүүр  2  мэдээллийг  бусдад  хүргэхийн  тулд  ашиглах  2  арга  замыг  боловсруулах.
               Тус арга зам нь тухайн сонгон авсан насныханд тохиромжтой, хүртээмжтэй байна. (тус бүр 2,
               нийт 4 оноо) Дараах арга замаас сонгон авч болох ба зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
                    - Үзүүлэн
                    - Инфографик мэдээлэл
                    - Тараах материал
                    - Видео бичлэг
                    - Слайд танилцуулга
                    - Аудио мэдээлэл
                    - Ханын самбар
              Сонгосон арга нь холбогдох тоо баримт, мэдээллийг агуулсан (тус бүр 3, нийт 6 оноо)
              Сурагчдад өгөх 3 зөвлөмжийг багтаасан байх (тус бүр 2, нийт 6 оноо )

            Алхам 3. Эргэцүүлэл хийх (8 оноо)
              Тус  сурталчилгаа  нь  тавьсан  зорилтдоо  хүрэх  буюу  амжилттай  болох  эсэх  талаар  ямар
               бодолтой байгаа, яагаад ийнхүү бодож байгаагаа бичих
              Бэлгийн  амьдралтай  холбоотой  мэдээллийн  найдвартай  эх  сурвалжийг  ялган  тодорхойлж,
               түүнийг  ашигладаг  болох  дадал  хэвшил  сурагчдад  бий  болгоход  саад  болох  3  зүйлийг
               тодорхойлох
              Бэлгийн  амьдралтай  холбоотой  мэдээллийн  найдвартай  эх  сурвалжийг  ялган  тодорхойлж,
               түүнийг  ашигладаг  болох  дадал  хэвшил  сурагчдад  бий  болгоход  туслах  өөр  2  арга  замыг
               тодорхойлох

            Оноожуулах аргачлал:

                                                 Үнэлэх зүйл                                         Оноо
             Алхам 1. Үндэслэл гаргах
             Үндэслэл нь холбогдох бүх мэдээллийг багтаасан цогц байвал                             3 оноо
             Үндэслэл нь холбогдох мэдээллийг багтаасан ба тодорхой байвал                          2 оноо
             Үндэслэл нь маш бага мэдээлэл, тайлбар оруулсан товч байвал                            1 оноо
             2 жишээ гаргах ба гаргасан жишээ тус бүрт 1 оноо                                       2 оноо
                                                                                             Нийт   5 оноо
             Алхам 2. Сурталчилгааны материалыг боловсруулах
             Сурталчилгааны зорилго – тухайн насныханд хамааралтай, тодорхой, хүрч болохуйц 2
             зүйлийг багтаасан                                                                     1-2 оноо
             Түлхүүр мэдээлэл нь зорилтот бүлэгт хамааралтай, ойлгомжтой, зөв байх                 1-2 оноо
             Сурталчилгааны арга зам:
             Сурталчилгааны арга зам тус бүрээр түлхүүр мэдээллийг ойлгомжтой хүргэх               1-4 оноо
             Холбогдох тоо баримт, мэдээллийг багтаасан                                            1-6 оноо
             Тухайн насныханд тохирсон үнэн зөв, холбоо хамаарал бүхий 3 зөвлөмжийг багтаасан      1-6 оноо
                                                                                             Нийт  20 оноо





             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29