Page 20 - Эрүүл мэнд
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нөхцөл 3: Нэгэн хөвгүүн гитар хөгжмөөр тоглож сурахыг ихэд хүсдэг бөгөөд хааяа найзындаа
очиж гитар хөгжмөөр нь тоглоно. Гэвч найз охин нь “хэзээ ч бүтэхгүй зүйл, наадахаараа хоолоо
олж иднэ гэж байхгүй, хамаг цагаа дэмий зүйлд зарцуулна гэсэн үг” гэж үргэлж хэлнэ. Мөн түүний
утас, түрийвч зэргийг дураараа авч үзнэ. Мөнгөтэй явж байвал “зээлчих” гэж хэлээд дураараа авчихна.
Асуулт: Хэрвээ чи тэр хөвгүүний оронд байсан бол яах вэ?
Хариулт:
1.
2.
3.
4.
5.
Гүйцэтгэлийг үнэлж, оноожуулах аргачлал:
Нөхцөл 1-ийн хүрээнд дараах хариултыг бичсэн эсэхийг анхаарна.
“Би өөртөө цаг гаргах хэрэгтэй байна” гэдгийг хэлэх
Найз нөхөдтэйгөө эсвэл гэртээ ажилтай учраас амжихгүй гэдгээ хэлж, дотно харилцаатай ч
гэсэн заримдаа тусдаа өнгөрүүлэх цаг хэн хэнд маань байх ёстой гэдгийг тайлбарлах
Уулзмааргүй байгаа үедээ уулзахаас татгалзах
Яриаг минь таслалгүйгээр анхааралтай сонсохыг хүсэх
Хийхийг хүсэхгүй байгаа зүйл гарвал татгалзаж байгаагаа хэлэх
Нөхцөл 2-ын хүрээнд дараах хариултыг бичсэн эсэхийг анхаарна.
Өөрийн хүсэж буй хувцасаа өмсөх нь хувь хүний эрх гэдгийг ойлгуулахыг хичээх
Өөрийн хүсэж буй зүйлээ идэх нь хувь хүний эрх гэдгийг ойлгуулахыг хичээх
Өөрийн гэсэн байр суурьтай байж, өөрийн бодож байгаагаа илэрхийлэх нь хувь хүний эрх
гэдгийг ойлгуулахыг хичээх
Өөрийн сэтгэгдлээ илэрхийлэх нь хувь хүний эрх гэдгийг ойлгуулахыг хичээх
Миний хэрэгцээг өөрийнхтэйгөө нэгэн адил хүндэтгэн үздэг байхыг хүсэх
Нөхцөл 3-ын хүрээнд дараах хариултыг бичсэн эсэхийг үнэлнэ.
Өөрийн хувийн орон зай, хил хязгаар гэж юу болохыг хэлэх (миний хүсэж байгаа эсвэл хийхийг
хүсээгүй зүйл)
Өөрийнх нь эд зүйлд дураараа хүрэхгүй байхыг хүсэх
Мөнгө зээлдүүлмээргүй бол түүнийгээ илэрхийлэх
Намайг үнэлдэг, дэмждэг, миний сайн сайханд итгэдэг байх
Надад нөлөөлөх шийдвэр гаргахад чин сэтгэлээсээ хандаж, оролцдог байх
Нөхцөл тус бүрийн хүрээнд сурагчийн хариултыг дараах байдлаар оноожуулж, бүртгэх боломжтой.
16