Page 17 - Эрүүл мэнд
P. 17

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2.2. ЗАДГАЙ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ, АРГАЧЛАЛ

            Үнэлгээний даалгавар 1. Эсээ бичих

                                    Дотно харилцаан дахь хувь хүний эрх, үүрэг хариуцлагын талаарх мэдлэг;
             Үнэлгээний             бусадтай  харилцахдаа  өөрийн  болон  бусдын  хүсэлт,  хэрэгцээ,  хил
             даалгаврын зорилго:    хязгаарыг  харгалзах  нь  яагаад  чухал  болохыг  ухаарсан  эсэх  хандлагыг
                                    үнэлэх
             Үнэлгээний төрөл:      Явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой

             Даалгаврын хэлбэр:     Задгай
             Нотлох баримт:         Өгсөн чиглэлийн дагуу бичсэн эсээ, түүнд үнэлгээ өгсөн хуудас
             Гүйцэтгэх хугацаа:     1 долоо хоног

            Дотно харилцаан дахь эрх, үүрэг хариуцлага сэдвийн хүрээнд эсээ бичих удирдамж
            Заавар:  Өгсөн  асуултын  дагуу  тунгаан  бодож,  өөрийн  санаа  бодлыг  500-600  үгэнд  багтаан  бичнэ.
            Эсээ  нь  эхлэл,  үндсэн  хэсэг,  төгсгөл  хэсэг  гэсэн  бүтэцтэй  байх  ба  дүгнэлт  саналаа  тодорхой
            илэрхийлсэн байна.

            Чиглүүлэх асуулт:
                 Дотны  хүнтэйгээ  болон  бусадтай  харилцахдаа  бид  хувь  хүний  ямар  эрх,  үүрэг  хариуцлагыг
                  ухамсарласан байх ёстой вэ?
                 Дотно  харилцаатай  хүмүүсийн  хоорондох  харилцаанд  хувь  хүний  эрхийг  зөрчиж  буй  ямар
                  нийтлэг  жишээ  байдаг  вэ?  Үүрэг  хариуцлагаа  ухамсарлахгүй  байгааг  харуулсан  нийтлэг
                  тохиолддог ямар жишээнүүд байдаг вэ?
                 Үерхдэг  дотны  найзыгаа  чамтай  хэрхэн  харилцвал  өөрийн  чинь  эрхийг  үл  хүндэтгэн,  хүсэлт
                  хэрэгцээг чинь харгалзахгүй байна гэж үзэх вэ?
                 Дотны хүнтэйгээ харилцахад хувь хүний орон зай, хил хязгаарыг харгалзах ёстой юу? Тийм бол
                  яагаад, үгүй бол яагаад?

               Багшийн  анхаарах  зүйл:  Үнэлгээний  даалгаврыг  өгөхдөө  эсээ  бичих  чиглэл  буюу  асуултыг
               зөвхөн  хэлээд  өнгөрч  болохгүй.  Эсээ  бичих  удирдамж,  үнэлгээний  рубрикийг  танилцуулж,
               шаардлагатай  бол  эдгээрийг  харах  боломжтой  байдлаар  цахим  орчинд  байрлуулах  эсвэл
               хэвлэмэл хувилбарыг тарааж өгнө.

            Эсээг үнэлэхдээ үнэлгээний зорилгоо санаж байх нь чухал. Бид тус даалгаврын гүйцэтгэлээр дараах
            зүйлсийг мэдэх боломжтой. Үүнд:
                 Дотно харилцаан дахь эрх, үүргийн талаар мэддэг болсон эсэх
                 Дотны  хүнтэйгээ  болон  бусадтай  харилцахдаа  өөрийн  болон  бусдын  хүсэлт  хэрэгцээ,  хил
                  хязгаарыг хүндэтгэх нь чухал болохыг хүлээн зөвшөөрөх хандлага бий болсон эсэх

            Үүнийг үнэлэхдээ дараах рубрикийг ашиглаж болно. Рубрикийн шалгуурын эхний 2 нь дээр өгүүлсэн
            мэдлэг, хандлагыг үнэлэхэд чиглэгдэнэ. Харин бусад шалгуур сурах арга барил талаас нь даалгаврын
            гүйцэтгэлийг үнэлэхэд чиглэгдсэн болно.














                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22