Page 19 - Эрүүл мэнд
P. 19
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Багшийн анхаарах зүйл: Сурагчийн бичсэн эсээнээс өөрийн болон бусдын хүсэлт хэрэгцээ, хил
хязгаарыг хүндэтгэн хэрхэн харилцах чадвар эзэмшсэн эсэхийг үнэлэх боломжгүй. Тиймээс тус
чадварыг үнэлэхэд чиглэсэн үнэлгээний тусдаа даалгавар боловсруулж ашиглах шаардлагатай.
Үнэлгээний даалгавар 2. Асуулт хариулт / Ярилцлага
Үнэлгээний Харилцааны эрх, үүргийг харгалзан харилцан зөвшилцөх замаар үр дүнтэй
даалгаврын зорилго: харилцах чадварыг үнэлэх
Үнэлгээний төрөл: Явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой
Даалгаврын хэлбэр: Задгай
Сурагчийн бөглөсөн асуулт хариултын хуудас, түүнд үнэлгээ өгсөн багшийн
Нотлох баримт:
бүртгэл
Гүйцэтгэх хугацаа: 15-20 минут
Дараах асуулт хариултын хуудсыг сурагчдад тараан өгч ажиллуулна. Эсвэл тус асуулт хариултын
хуудсан дахь асуултын дагуу багш сурагчтай ярилцлага хийж болно.
Асуулт хариултын хуудас
Хамрах сэдэв:
Сурагчийн нэр: Он сар өдөр:
Заавар: Нөхцөлийг анхааралтай уншаад, асуултад хариулна уу.
Нөхцөл 1: Дотны найз охин/хөвгүүн чинь хичээлийн дараа үргэлж хамт байхыг хүсэж, ямар нэг
зүйл хийхээр шийдчихсэн байдаг. Чи заримдаа гэртээ эсвэл бусад найзуудтайгаа өөр ажилтай
учраас түүнтэй хамт байх боломжгүй. Чи тайлбарлахыг хичээдэг боловч чиний үгийг шууд тасалж,
хамтдаа байхыг хүсэхгүй байгаа юм уу гэж уурлана.
Асуулт: Энэ тохиолдолд чи яах вэ?
Хариулт:
1.
2.
3.
4.
5.
Нөхцөл 2: Найз чинь өмссөн хувцас, идэж ууж байгаа зүйл, хүмүүстэй юу ярих, хэнтэй харилцах гээд
бүхий л зүйлийг чинь хянаж, шүүмжилнэ. Тэр ингэж байгаагаа чиний сайн сайхны төлөө л хийж байгаа
юм гэж тайлбарлана.
Асуулт: Энэ тохиолдолд чи яах вэ?
Хариулт:
1.
2.
3.
4.
5.
15