Page 13 - Эрүүл мэнд
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
















                                                       Хоёр. Нэгжийн үнэлгээний

                                                       жишиг даалгавар








            2.1. СОНГОХ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ, АРГАЧЛАЛ
            Үнэлгээний даалгавар 1: Сорил бөглөх

             Үнэлгээний              Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, түүний давуу, сул тал, зөв хэрэглэх
             даалгаврын зорилго:     талаар сурагчдын эзэмшсэн мэдлэг, хандлагыг үнэлэх
             Үнэлгээний төрөл:       Гарааны болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой
             Даалгаврын хэлбэр:      Сонгох
             Нотлох баримт:          Сурагчийн бөглөсөн тестийн хуудас, үнэлгээ өгсөн хуудас
             Гүйцэтгэх хугацаа:      30 – 40 минут

            Дараах сорилыг сурагчдад тараан өгч бөглүүлнэ.

                                                     Сорилын хуудас
            Сурагчийн нэр:                                                  Он  сар  өдөр:

            Заавар:
            А. Дараах асуулт тус бүрийг анхааралтай уншаад, өөрийн сонгосон хариултын өмнөх үсэг эсвэл тоог
            дугуйлна уу.


            1.   Дараах аргуудаас аль нь жирэмслэхээс сэргийлэх байнгын арга хэрэгсэлд хамаарах вэ? (2 оноо)
                     А. Бэлгэвч                 Г. Умайн гуурсан хоолойг боох
                     Б. Дааврын эм              Д. Суулгац
                     В. Ерөндөг                 Е. Үрийн сувгийг боох
                           1. А, Б, Г           2. Б, В, Г            3. Г, Е       4. Г, Д, Е
            2.   Жирэмслэхээс сэргийлэх хаалтын арга хэрэгсэлд ямар зүйлс багтдаг вэ? (3 оноо)
                     А. Бэлгэвч                 Г. Умайн хүзүүний таглаа
                     Б. Спермицид               Д. Дааврын эм
                     В. Ерөндөг                 Е. Үтрээний хаалт
                           1. А, В, Г, Е        2. А, Б, Г, Е         3. Б, В, Г, Е         4. А, Г, Д, Е
            3.  Өсвөр насныханд хамгийн тохиромжтой нэг аргыг сонгоно уу. (2 оноо)
                     А. Бэлгэвч                 Г. Тэвчих             Ж. Умайн гуурсан хоолойг боох
                     Б. Гадуур тавих            Д. Суулгац            З. Үрийн сувгийг боох
                     В. Ерөндөг                 Е. Тариа              К. Үтрээний хаалт


                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18