Page 26 - Дизайн зураг зүй, технологи
P. 26
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
3. Сурагч тус бүрээр шинжилгээ хийхдээ: Сурагч даалгаврыг хэрхэн гүйцэтгэснээр нь суралцахуйн
үр дүнд хүрсэн эсэхийг тодорхойлж болно. Тухайлбал, 1-р даалгавар буюу загварчилгааны
аргуудыг зөв таньж харгалзуулах даалгаврыг сурагчид 100 % гүйцэтгэсэн бол загварчилгааны
аргуудын талаарх мэдлэг ойлголт сайн, 2-р даалгавар буюу суурь үлгэр дээр монгол дээлний
захыг өндөр тойруу захтай болгож өөрчилж загварчлах даалгавар дээр 20 сурагчаас 11 сурагч
алдаа гаргасан. Сурагчдын 2-р даалгаврын гүйцэтгэлд дүгнэлт хийхэд захны ухлаадсыг 6-8 см
доош цэг тэмдэглэж дөлгөөнөөр холбож зурах, тойргийн төв болон R1, R2–ийг тооцоолж
олохдоо ихэнх сурагч алдаа гаргасан тул энэ агуулгыг дахин тайлбарлан ойлгуулах, нэмэлт
материалаар бие даан судлуулах зэргээр цаашдын хичээлийн төлөвлөлтдөө юуг анхаарч
ажиллахаа багш төлөвлөнө.
22