Page 23 - Дизайн зураг зүй, технологи
P. 23
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ
Сонгох болон задгай даалгаврыг дүгнэхэд сурагчдын гүйцэтгэсэн үйлдэл бүрд оноо өгөх
зарчимд тулгуурласан хариултын хувилбар, оноожуулалт зайлшгүй шаардлагатай. Ялангуяа
задгай хэлбэрийн даалгаврын алхам бүрийн хариултын хувилбарыг урьдчилан боловсруулсан
байх шаардлагатай. Энэ нь сурагчдын ялгаатай байдлыг илрүүлэх, өөрөөр хэлбэл, сурагчдын
тухайн агуулга эзэмшсэн хувийг тодорхойлох боломжийг олгодог. Хариултын хувилбарыг дараах
загвараар боловсруулж болно.
Загвар1 . Хариултын хувилбар (сонгох хэлбэрийн даалгавар)
Даалгавар.
1. Сургалтын хөтөлбөр дэх
Агуулга: Технологи Дэд агуулга: Хувцасны технологи
2. Суралцахуйн зорилт: 11.2.1ж. Монгол үндэсний хувцсыг уламжлалт ба орчин үеийн арга
технологийг хослуулан эсгэх, оёх,чимэглэх
3. Үнэлгээний шалгуур: ДЗЗТ11.2.1.ҮД6. Ш4. Үндэсний загвартай орчин үеийн хувцсыг технологи
дарааллын дагуу эсгэдэг.
4. Үнэлгээний зорилт: Дизайн, техник, технологийн мэдлэг, ойлголт хэрэглээ
5. Даалгаврын тавил: Даавууны орцыг ..................................... зэргийг тооцож тодорхойлдог.
Зөв хариултыг сонгоно уу.
A. Эдлэлийн урт, бүрдэл хэсэг
B. Эдлэлийн загвар, хийц, даавууны өргөн, хээ
C. Эрүүл ахуй болон физик шинж чанар
D. Эдлэлийн урт, ханцуйны урт
6. Хариултын тайлбар: Зөв хариулт А хувилбар
Загвар2. Хариултын хувилбар (задгай хэлбэрийн даалгавар)
Даалгавар.
– Сургалтын хөтөлбөр дэх
Агуулга: Технологи Дэд агуулга:Хувцасны технологи
– Суралцахуйн зорилт: 11.2.1д. Үндэсний загвартай хувцсыг орчин үеийн эсгүүр, загварчилгааны
аргаар эсгэх, загварчлах
– Үнэлгээний шалгуур: ДЗЗТ11.2.1 ҮД1.Ш1. Монгол дээлний суурь үлгэрийг загварчилгааны
аргуудаар өөрчилж загварчилдаг.
– Үнэлгээний зорилт: Зохион бүтээх, гүйцэтгэх ур чадварыг үнэлэх
– Даалгаврын тавил: Монгол дээлний захыг өндөр тойруу захтай болгож суурь үлгэр дээр
өөрчилж загварчилаарай.
– Хариултын тайлбар: Монгол дээлний захыг өндөр тойруу захтай болгож өөрчилж загварчилсан
байдал 2 оноо
– Тойруу захны ухлаадсыг байгуулсан эсэх 1 оноо
Захны ухлаадасны хэв (эсгүүр) зурсан бол 0.5 оноо
6-8 см доош цэг тэмдэглэж дөлгөөнөөр холбож зурсан бол 0.5 оноо
– Тойруу захны эсгүүрийг байгуулсан эсэх 1 оноо
Тойргийн төв болон R1, R2–ийг тооцоолж олсон бол 0.5 оноо
Захны өндөр уртад тохирсон эсгүүрийн байгуулалтыг хийсэн бол 0.5 оноо
19