Page 25 - Дизайн зураг зүй, технологи
P. 25
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг дараах өгөгдсөн загвараар нэгтгэж болно.
Хүснэгт 4. Сурагчдын гүйцэтгэлийг нэгтгэх загвар
Даалгавар
1 2 3 ...
Монгол дээлний захыг өндөр тойруу захтай
Сурагчдын нэрс болгож өөрчилж загварчилсан байдал 2
оноо
Загварчилгааны Гүйцэтгэл (хувиар)
аргыг таньж буй Тойруу захны
байдал 1 оноо ухлаадсыг Тойруу захны Авах оноо Авсан оноо Үнэлгээ
байгуулсан эсэх эсгүүрийг байгуулах
1 оноо 1 оноо
Сурагч 1 1 1 1 10 10 100 VIII
Сурагч 2 1 0 1 10 8 80 VII
Сурагч 3 1 0 0 10 6 60 VI
...
Сурагч 25 1 1 0 10 6 60 VI
Авах оноо 250
Авсан оноо 4 14 196
Гүйцэтгэл % 100% 56% 52% 78%
VIII 2
VII 9
VI 5
V 6
IV 1
III 2
II 0
I 0
Амжилт 64%
Чанар 44%
ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ГАРГАХ
Дээрх даалгаврын гүйцэтгэлийн нэгтгэлээс анги нийтээр, сурагч болон даалгавар тус бүрээр
шинжилгээ хийж болно.
1. Анги нийтээр нь шинжилгээ хийхдээ: 25 суралцагч шалгагдсанаас 2 суралцагч 90-100%
VIII түвшин, 9 суралцагч 80-89 % VII түвшин, 5 сурагч 70-79% VI түвшин гэх зэргээр ангийн
сурагчдын амжилт 64%, AB - 44% -ийг анги нийтээр нь хийж дүгнэлт гаргаж болно.
2. Шалгалтын агуулгад хүнд, дундаж, хөнгөн даалгаврын хувь хэмжээг тохируулахаас тухайн
үнэлгээний үр дүн ямар тархалтай байх нь хамаардаг. Үр дүн нь хэвийн (нормаль) тархалттай
байх нь сурагчдыг бодитой үнэлэхэд ач холбогдолтой. Мөн даалгаврыг гүйцэтгэх хугацааг
бодитой тогтоох чухал байдаг. Өөрөөр хэлбэл, сурагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаврын
ялгах чадвар (маш сайн, сайн, дундаж, бага, сөрөг) болон хүнд хөнгөний зэргийг (хэт хөнгөн,
хөнгөн, дундаж, хүнд, хэт хүнд) тогтоох, харилцан хамаарлыг шинжлэх замаар даалгаврыг
сайжруулах чиглэлийг тодорхойлно. Даалгавар тус бүрээр нь шинжилгээ хийхдээ: 1-р даалгавар
буюу загварчилгааны аргуудыг зөв таньж харгалзуулах даалгаврыг сурагчид 100 % гүйцэтгэсэн.
2-р даалгавар буюу суурь үлгэр дээр монгол дээлний захыг өндөр тойруу захтай болгож
өөрчилж загварчлах даалгавар дээр 20 сурагчаас 11 сурагч алдаа гаргасан бол 2-р даалгавар
хүндэдсэн байж болох талтай гэх мэтээр даалгавар тус бүр дээр дүгнэлт гаргаж болно.
21