Page 22 - Дизайн зураг зүй, технологи
P. 22
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Даалгавар 20.
1. Сонгосон загварын онцлогт нийцэх эмжээрийг сонгож эмжих дарааллыг төлөвлөн бичнэ үү.
Үнэлгээний шалгуур. ДЗЗТ11.2.1.ҮД6.Ш6. Үндэсний загвартай орчин үеийн хувцсыг технологи үйл явц,
дарааллын дагуу оёдог.
I түвшин: Оёдлын технологи үйл явц, дарааллыг төлөвлөдөг.
Даалгавар 21.
1. Сонгосон загварыг бүтээх технологийн төлөвлөлтийг хийгээрэй.
№ Материалын төлөвлөлт Хэмжээ тоо, ширхэг Үнэ
1 Үндсэн материал
2 Туслах материал
3 Наалтын материал
2. Үндэсний загвартай орчин үеийн хувцсыг оёх технологи дарааллыг төлөвлөж бичнэ үү.
№ Технологи дараалал Оёдлын схем зураг
1
2
....
II түвшин: Үндэсний загвартай орчин үеийн хувцасны бүрдэл хэсгүүдийг технологи төлөвлөлтийн дагуу
оёж бэлтгэдэг.
Даалгавар 22.
1. Хормой оёх технологийн схем зургийг зурж ажилбарыг тайлбарлаж бичнэ үү.
2. Доорх технологи ажилбарыг схем зургаар харуулна уу.
- Цахилгаан товчийг их биетэй нэгтгэж оёно.
- Оёдлыг индүүднэ.
3. Танаас оёход тавигдах шаардлагуудыг эрэмбэлэн бичнэ үү.
- .............................................................................................

III түвшин: Үндэсний загвартай орчин үеийн хувцасны бүрдэл хэсгүүдийг технологи төлөвлөлтийн
дагуу нэгтгэн оёдог.
Даалгавар 23.
Энгэр буюу хормойг бэлхүүсний шугамаар нэгтгэж оёх схем зургийг зурж, технологи дарааллыг бичнэ үү.
IV түвшин: Үндэсний загвартай орчин үеийн хувцсыг чимэглэдэг.
Даалгавар 24.
1. Доорх чимэглэлийн техникүүдийг ажиглаад арга технологийг тайлбарлаж бичнэ үү.
А Б В Г
18