Page 24 - Дизайн зураг зүй, технологи
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ










            Гурав. Үнэлгээний

            даалгаварт шинжилгээ

            хийх, багшлахуйд дэмжлэг

            үзүүлэх арга зүй








            Сурагчид  тухайн  ээлжит,  нэгж  хичээл,  бүлэг  сэдвээр  юу  ойлгож
            мэдсэнийг  харуулах  нотолгоо  янз  бүр  байж  болно.  Сурагчдын
            хийсэн  дасгал  даалгавар,  гүйцэтгэсэн  мэдлэг,  чадвар  шалгах
            тест,  гүйцэтгэсэн  бие  даалтын  ажил,  сурагчдын  бүтээлүүдээс
            гадна  төрөл бүрийн программ хангамж, техник хэрэгсэл ашиглан
            нотолгоо бүрдүүлэх боломжтой.
            Сургалтын  хөтөлбөрийн  хүрээнд  сурагчдын  ээзэмших  мэдлэг,
            чадварыг  үнэлэх,  хэмжээсжүүлэхэд  чиглэсэн  даалгавар  бүхий
            шалгалтын    материалыг    боловсруулдаг.   Сурагчдын   мэдлэг
            чадварыг  хэр  бодитой  үнэлэх  нь  тухайн  шалгалтын  материал
            дахь  даалгаврын  чанараас  шууд  хамаарна.  Иймд  даалгаврын
            чанарыг  тогтоох,  сайжруулах  зорилгоор  даалгаварт  шинжилгээ
            хийх нь ихээхэн ач холбогдолтой. Даалгаварт шинжилгээ хийхдээ
            даалгаврын үр дүнг нэгтгэнэ.

             Даалгаварт шинжилгээ хийх аргачлал

            Сурагчдын  даалгаврын  гүйцэтгэлийг  нэгтгэх  хүснэгт  дэх
            мэдээлэл  нь  тухайн  агуулга,  суралцахуйн  үр  дүнг  тодорхойлох
            мэдээлэл, нотлох баримт юм. Өөрөөр хэлбэл тухайн нэгж агуулгын
            суралцахуйн  үр  дүн,  шалгуурыг  хэр  олон  сурагч  хангасан  эсэх,
            хангахын  төлөө  хичээж  буй  байдал,  агуулгын  хэрэгжилт  хэр
            хангагдаж буй талаарх мэдээллийг агуулна.





















             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29