Page 13 - Mt _bd - 1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Бүрэн  дунд  боловсролын  түвшинд  үнэлгээг  рубрик  ашиглан  боловсруулахыг  зөвлөж  байна.  Учир  нь
            суралцахуйн үр дүнд хүрэхийн тулд бүтээл боловсруулах чадварыг төлөвшүүлэх шаардлагатай болно.
                    Рубрик
            Рубрик  нь  даалгавар  гүйцэтгэсэн  түвшнийг  тодорхойлдог  хүснэгт  юм.  Суралцагчдаас  хүлээж  байгаа
            үр дүн нь юу байхыг рубрик тодорхой болгоно. Үнэлгээний зориулалт нь суралцах үйл явцын үр дүнг
            сайжруулахад чиглэнэ.
            -  Rubric – Булан, гарчиг
            -  Rubric – Шалгуур үзүүлэлт гэсэн утгатай.
            Рубрик  нь  багш  суралцагчдын  үнэлгээний  хэрэгсэл  бөгөөд  боловсруулахдаа  зорилгоо  тодорхойлж
            үнэлгээний шалгуур гаргана.
            Рубрик  нь  боловсруулахад  чухал  элементүүдийг  агуулсан  эсэхийг  шинжлэн  үзэх  шаардлагатай.
            Рубрикт  агуулагдаж  байгаа  чухал  элементүүдийг  дүгнэхийн  тулд  дараах  үр  дүнгийн  шинжилгээ
            хийгддэг (Хүснэгт 5).
            Хүснэгт 6. Рубрик боловсруулахад ашиглах үзүүлэлт

                                                                           Даалгаврыг гүйцэтгэсэн түвшин
                             Рубрикийг тодорхойлон үзэх
                                                                            Бүрэн    Гүйцэд бус   Бага зэрэг

             А. Шалгуурт мэргэжлийн нэр томьёогоор үйл ажиллагааг зааж
             өгөх
             Б. Суралцагчдын мэдэх ёстой зүйлсэд оновчтой хандуулах
             В. Суралцагч юуг мэдсэн, юу хийж чадахыг тодорхойлж тооцсон
             байх
             Г.  Нэг  шалгуурыг  гүйцэтгэлийн  түвшнүүдэд  ахисан  байдлаар
             тодорхойлох
             Д. Үр дүн буюу бүтээлийг үнэлж болохуйц байх (Зөвхөн тоогоор
             биш)

             Е.  Нас,  сэтгэхүйн  онцлог,  ойлгох  чадвар,  хэрэгцээ,  сонирхол,
             товч хэллэг зэргийг тооцсон байх
             Ж. Түвшин бүрд хэл ярианы тэгш байдал хангагдсан байх
             З. Түвшин бүрийн үзүүлэлт хоорондоо ялгарч байх

            Рубрикийг  дээрх  үзүүлэлтийг  харгалзуулан  боловсруулахаас  гадна  цахим  нөөцүүдийг  ашиглан
            боловсруулж болно.

            Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг боловсруулах Rubistar хуудас
            (http://rubistar.4teachers.org/index.php)

            Энэ  сайтыг  ашиглан  үнэлгээний  шалгуур  үзүүлэлтийг  цахимаар  үүсгэж  болно.  Өөрийн  хичээл,
            сургалтын  ажлын  хүрээнд  шалгуур  үзүүлэлтээ  боловсруулах  бололцоотой  юм.  Ямар  чиглэлээр,  ямар
            төрлийн сэдэв сонгосноос хамааран шалгуур үзүүлэлтүүд нь өөр байдаг.

            Багш  рубрикийг  зохиохдоо  суралцагчийн  хийх  ажлыг  хийсний  дараа  ямар  үр  дүн  гарах  вэ?
            Ямар  арга  замаар  үнэлэх  вэ?  гэсэн  асуултын  дагуу  шалгуураа  нарийн  тодорхойлж  өгдөг.  Энэ
            аргачлалыг  сайн  хийснээр  суралцагч  нь  би  энэ  ажлыг  хийснээр  ямар  үр  дүнд  хүрэх  вэ?  миний
            ажил  ямар  байх  ёстой  вэ?  гэдгээ  ойлгосон  байдгаараа  давуу  талтай.  Өөрөөр  хэлбэл,  Би  энэ  ажлыг
            хийснээр ямар үр дүнд хүрэх вэ? Би ямар түвшинд байна вэ? гэдгээ суралцагч өөрөө мэдэж байдаг.
            Тиймээс рубрикийг өөрийн үнэлгээ хийх нэг хэлбэр болгон ашигладаг.




                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18