Page 10 - Mt _bd - 1217
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 1. Агуулгын чиглэл бүхий бүлэг сэдэв (Суралцахуйн удирдамж, 2019)
















            Энэхүү агуулгын чиглэлийг үндэслэн суралцахуйн үр дүнг анги бүрд судлах бүлэг сэдвээр үнэлгээний
            нэгжийг багцлан тодорхойлсон.
            Зөвлөмжийн  хүрээнд  нэгж  хичээлийн  үнэлгээний  шалгуурыг  хэрхэн  хэрэгжүүлэх  арга  зүйг  10-р
            ангийн “Мультимедиа технологи” нэгжээр жишээ болгон авч үзлээ.

            Нэгж  хичээлийн  суралцахуйн  зорилт,  суралцахуйн  үр  дүн,  үнэлгээний  шалгуур,  гүйцэтгэлийн
            түвшний хамаарлыг Зураг 1-д харуулав.























                            Зураг 1. Суралцахуйн зорилт, суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгуур,
                                             гүйцэтгэлийн түвшний хамаарал



            Зураг  1-ийн  а)-д  Мэдээллийн  технологийн  хичээлийн  суурь  боловсролын  хөтөлбөрт  10-р  ангийн
            “Мультимедиа”  бүлэг  сэдэв  нь  10.3.а,  10.3.б,  10.3.в  гэсэн  суралцахуйн  зорилт  тодорхойлогдсон
            байна.  Эдгээр  суралцахуйн  зорилтыг  хэрэгжүүлснээр  б)-д  буй  хоёр  суралцахуйн  үр  дүнд
            хүрнэ.  Тодорхойлсон  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  эсэхийг  в)  дэх  үнэлгээний  шалгуурт  нийцсэн
            даалгавраар  шалгаж  тогтооно.  Үнэлгээний  шалгуурт  тусгагдсан  мэдлэг,  чадварыг  ямар
            түвшинд  эзэмшсэнийг  г)  дэх  гүйцэтгэлийн  түвшингээр  тогтооно  гэдгийг  томьёолон  харуулсан
            болно.

            Үнэлгээний нэгж, суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгуур, гүйцэтгэлийн 4 түвшнийг боловсруулахад
            баримталсан зарчмыг “Суурь боловсролын мэдээллийн технологийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх
            шалгуурыг хэрэгжүүлэх зөвлөмж” (9-14-р хуудас)-д дэлгэрэнгүй тайлбарласан болно.











             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15