Page 9 - Mt _bd - 1217
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ















                                                       Нэг. Үнэлгээний шалгуурыг
                                                       хэрэгжүүлэх арга зүйн

                                                       зөвлөмж








                                              Энэхүү  зөвлөмжөөр  “Мэдээллийн  технологийн  хичээлийн  бүрэн
                                              дунд боловсролын хөтөлбөр”-ийн бүлэг сэдэв бүрийн суралцахуйн
                                              зорилтод  тулгуурлан  суралцахуйн  үр  дүнг  тодорхойлж,  түүнд
                                              үндэслэн    боловсруулсан    үнэлгээний    шалгуурыг    хэрхэн
                                              хэрэгжүүлэх арга зүйг танилцуулж байна.
                                              Мэдээллийн  технологийн  хичээлийн  үнэлгээ  нь  суралцагчийн
                                              мэдлэг  эзэмших  түвшин,  чадварыг  нээн  илрүүлэх,  тэдний
                                              хөгжилд  туслах  зорилготой.  Иймд  үнэлгээнд  суралцагчийн
                                              мэдлэг, чадвар эзэмшилтийн явц, үр дүнг тодорхойлж, сургалтын
                                              явцад  суралцагчийн  хөгжилд  гарч  буй  ахиц  дэвшлийг  өмнөх
                                              түвшинтэй харьцуулах, суралцагчийн сурах арга барил, онцлогийг
                                              харгалзах нь чухал.

                                              Бүрэн  дунд  боловсролын  үнэлгээ  нь  суурь  боловсролын
                                              үнэлгээнээс төрөл, хэлбэрийн хувьд онцлогтой.

                                              Үнэлгээний  ахицын  үр  дүнг  салангид  “олон  жижиг  даалгавар”-
                                              аар  биш,  удаан  хугацааны  тасралтгүй  цогц  үйл  ажиллагааны  үр
                                              дүнгээр  үнэлж  болно.  Жишээ  нь:  Төсөлд  суурилсан,  тодорхой
                                              бүтээлийн  гүйцэтгэлээр  үнэлэх  гэх  мэт.  Суралцагчдыг  бүтээлээр
                                              үнэлэх арга зүйг энэхүү нэгжийн үнэлгээнд тусгасан. Бүтээл нь эх
                                              орон,  үндэсний  зан  заншил,  боловсрол,  танин  мэдэхүй,  байгаль
                                              орчин,  тогтвортой  хөгжил  гэх  мэт  тодорхой  агуулга  сэдвүүдийг
                                              хамарсан хөдөлгөөнт дүрс, хэвлэмэл, мультимедиа, видео бүтээл,
                                              веб хуудас, бичил судалгаа, түүний үр дүнг харуулсан төсөлт ажил,
                                              программчлалын  ямар  нэг  хэл  дээр  бодлогыг  шийдвэрлэсэн,
                                              зохиосон программ хангамж байж болно.
                                              Мэдээллийн  технологийн  хөтөлбөрийн  бүлэг  сэдэв  бүрийг
                                              сургалтын    хөтөлбөрийн   зорилго,   зорилтоор   тодорхойлсон
                                              мэдээллийн нийгмийн идэвхтэй гишүүн болж цаашид тасралтгүй
                                              суралцаж, ажиллаж амьдрах иргэний эзэмших мэдлэг, ур чадвар,
                                              хандлагыг  төлөвшүүлэхэд  чиглүүлэн  хэмжигдэхүйц  байхаар
                                              боловсруулсан байдаг. Агуулгын чиглэлийг хүснэгт 1-д үзүүлэв.





                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14