Page 11 - Mt _bd - 1217
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний шалгуур

            Хүснэгт 2. СҮД ба үнэлгээний шалгуур

              Нэгж    Суралцахуйн         Суралцахуйн үр дүн         Мультимедиа    технологийн    хэрэглээг
                                                                        Суралцахуйн үр дүнгийн шалгуур
                         зорилт
                  Мультимедиа  10.3а  Сурагч   мультимедиа   бүтээл   тайлбарладаг
                                                              зураг,
                                               хөдөлгөөнт
                                     аудио,  видео  мэдээлэл  бүхий
                                     хялбар
                          10.3б
                                                                     Технологийн  тусламжтай  мультимедиа
                                     боловсруулж чаддаг болно.
                                                                     бүтээл боловсруулдаг
                          10.3в
            Гүйцэтгэлийн түвшин
            Үнэлгээний түвшин дэх шалгуурыг Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын
            чанарын үнэлгээний журам1-ыг үндэслэн боловсруулсан (Хүснэгт 3).
            Суралцагчийн  мэдлэг,  чадвар,  төлөвшлийн  ахиц  амжилт,  өөрчлөлтийг  үнэлэхэд  I,  II  ангид  оношлох
            болон  явцын  үнэлгээ,  III-ХII  ангид  оношлох,  явцын,  үр  дүнгийн  үнэлгээний  төрлийг  ашигладаг.  Үр
            дүнгийн үнэлгээ нь тухайн хичээл, судлагдахууны агуулгын хүрээнд дараах 8 түвшинтэй байна.
            Хүснэгт 3. Үр дүнгийн үнэлгээний түвшин, шалгуур

              Түвшин                                Үнэлгээний түвшний шалгуур
                          Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахууныг таньдаг, нэрлэдэг, цээжилдэг.
                I-II
                          Эзэмшсэн мэдлэг ойлголтоо заавар, аргачлалын дагуу ашигладаг.
                          Шинжлэх ухааны нэр томьёо, ухагдахуун, зарчмыг тайлбарладаг, бүрэн ойлгодог.
                          Эзэмшсэн мэдлэг ойлголтоо танил, хялбар нөхцөлд хэрэглэдэг.
                          Асуулт асуух, асуудал таамаглал дэвшүүлдэг, шинжлэн судлах үйлд оролцдог.
               III-IV
                          Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах аргыг сонгон хэрэглэхийг хичээдэг.
                          Асуудал, мэдээллийг эргэцүүлэн боддог, санал бодлоо энгийн байдлаар илэрхийлдэг
                          Бусдын дэмжлэгтэй, зааврын дагуу хялбар асуудлыг шийдвэрлэдэг.
                        1  Шинжлэх  ухааны  юмс  үзэгдэл,  нэр  томьёо,  ухагдахуун,  зарчим,  хууль  зүй  тогтлыг
                           ойлгодог.
                        2  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо шинэ нөхцөлд зааврын дагуу хэрэглэдэг, танил нарийн
                           төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг.
                V-VI    3  Таамаглал  /асуудал,  асуулт/  дэвшүүлж,  шинжлэн  судлах  үйлийг  зааврын  дагуу
                           төлөвлөхөд оролцдог, төлөвлөдөг.
                        4  Асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг боловсруулах тохирох аргыг сонгон хэрэглэдэг.
                        5  Асуудал,  мэдээлэлд  дүн  шинжилгээ  хийдэг,  эргэцүүлэн  бодож  дүгнэлт  гаргадаг,  гол
                           санааг илэрхийлдэг.
                        1  Шинжлэх  ухааны  юмс  үзэгдэл,  нэр  томьёо,  ухагдахуун,  хууль  зарчим,  зүй  тогтол,
                           хоорондын  хамаарлыг  бүрэн  ойлгодог,  шинжлэх  ухааны  үг  хэллэг  ашиглан  аливаа
                           асуудлыг тайлбарладаг, тодорхойлдог, үнэлэлт дүгнэлт өгдөг, санал гаргадаг.
                        2  Эзэмшсэн мэдлэг ойлголтоо асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах ямар ч танил
              VII-VIII     бус нарийн төвөгтэй нөхцөлд хэрэглэдэг.
                        3  Таамаглал /асуудал, асуулт/ дэвшүүлэн шинжлэн судлах үйлээ төлөвлөдөг.
                        4  Асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах оновчтой аргыг сонгон хэрэглэдэг.
                        5  Асуудал,  мэдээлэлд  дүн  шинжилгээ  хийдэг,  эргэцүүлэн  бодож  дүгнэлт  гаргадаг,
                           түүнийгээ шинжлэх ухааны үүднээс оновчтой илэрхийлдэг.


            1  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн А/425 дугаар тушаалын
            хавсралт


                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16