Page 16 - Mt _bd - 1217
P. 16

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2.2 Үнэлгээний жишиг даалгаврын хувилбар

            ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ
            Оношлох  үнэлгээ  суралцагчийн  өмнөх  төсөөлөл  болон  мэдлэг  чадварын  түвшнийг  тандах,
            суралцагчдад юу хэрэгтэй байгааг илрүүлэх зорилготой.
            Тухайлбал,  Мультимедиа  технологи  сэдвийг  судлахад  суурь  боловсролын  “Зурган  мэдээлэл
            боловсруулах  технологи”,  “Танилцуулга  бэлтгэх  технологи”  сэдвүүдээр  эзэмшсэн  мэдлэг  чадвар  нь
            хэр төвшинд байгаа дэмжлэг болох эсэхийг тандах зорилгоор оношлох үнэлгээг хийж болох юм.

            Оношлох  үнэлгээг  хэрхэн  хийж  болох  талаар  “Суурь  боловсролын  мэдээллийн  технологийн  хичээл,
            сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэгжүүлэх зөвлөмж”-д дэлгэрэнгүй тайлбарласан болно.

            ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ
            Мультимедиа  технологи  нэгж  сэдвийн  хүрээнд  явцын  үнэлгээг  суралцахуйн  үр  дүнд  хүрэхийн  тулд
            бүтээл  боловсруулах  чадварыг  төлөвшүүлэхэд  голлон  анхаарч,  ээлжит  хичээл  бүрийн  хувьд  нэг
            бүтээл  хийлгэж,  тухайн  бүтээл  бүрийн  онцлогт  тохирсон  гүйцэтгэлийн  шалгуур  бүхий  рубрикээр
            үнэлэх нэгэн хувилбарыг авч үзье.
            Хүснэгт 8. Үнэлгээний даалгаврын төлөвлөлт

                                                                                     Санал болгох МХХТ
             №      Ээлжит       Даалгавар      Даалгаврын сэдэв, хувилбар       (Төхөөрөмж, программ, апп)
                     хичээл
                 Зурган          Хөдөлгөөнт   -  Реклам                         -  Paint, Paint.net
              1  мэдээлэл        зургийн      -  Баннер                         -  Сурах    бичигт    санал
                 боловсруулалт бүтээл хийх    -  Аним                             болгосон программууд
                                                                                -  Гар утас болон аудио бичдэг
                                              -  Хүүхдийн  дууны  попури,  миний   программ  ашиглан  бичлэг
                                                сонсох  дуртай  дуунууд,  шинэ    хийнэ
                                                жилийн дуу зэрэг сэдвээр богино   -  Audacity  болон  гар  утасны
                 Аудио                          хэмжээний   дууг   зохиомжилж     апп
              2  мэдээлэл        Аудио          эвлүүлэх, засварлах             -  Бусдадаа     танилцуулах,
                                 бүтээл хийх
                 боловсруулалт                -  Найзтайгаа   хамтран   богино    өөрийн  фэйсбүүк  болон
                                                хэмжээний зохиол уншиж, түүний    нийгмийн        сүлжээнд,
                                                тухай  товч  мэдээлэл  (podcast)   ангийн  classroom,  shared
                                                хийх                              Drive Youtube-д байршуулах

                                                Явган  аялал,  дугуйлан,  агаарын
                                                бохирдол, эрүүл хүнс, усны нөөц,
                                                байгалийн  үзэсгэлэнт  газрууд,   -  Сэдэвтэй  холбоотой  зураг,
                                                малчны     хотхон,    сургууль,
                 Видео                          сурагчдын  клуб,  урлагийн  үзлэг,   бичлэг, ая, бичвэр тайлбар,
              3  мэдээлэл        Видео          спортын наадам, эрүүл хооллолт,   хөдөлгөөн, эффект оруулах
                                 бүтээл хийх
                 боловсруулалт                  дуртай жүжигчин, дуртай киноны   -  Windows Moviemaker
                                                хөгжилтэй  агшин  зэрэг  өөрийн   -  Гар утасны апп
                                                сонирхсон    сэдвээр    богино
                                                хэмжээний видео бүтээх


            Эндээс “Зурган мэдээлэл боловсруулалт” сэдэвт ээлжит хичээлийг сонгож, явцын үнэлгээ хэрхэн хийж
            болох жишээг авч үзье.
            Сурагч  “Сургуулийн  сагсан  бөмбөгийн  аварга  шалгаруулах  тэмцээн”  зохион  байгуулах  тухай  зар
            сурталчилгааг  хөдөлгөөнт  зургаар  хийж,  бүтээлээ  ирүүлжээ.  Энэ  бүтээлийг  ямар  шалгуураар  үнэлж,
            явцын үнэлгээг хэрхэн хийх вэ?





             12
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21