Page 32 - Физик
P. 32

СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            2.2.2   ЯВЦЫН ҮНЭЛГЭЭНИЙ АСУУЛТ, ДААЛГАВАР
            Хялбар  механизм  сэдвээр  жишээ  авч  үзье.  Асуултын  тавилаас  үр  дүн  хамаарах  учир  асуултаа  зөв
            тавих нь чухал.
            Асуултын  хувилбар  №1.  Дараах  зурагт  үзүүлсэн  хөдөлгөөн  дамжуулах  механизмуудыг  нэрлэнэ  үү.
            (сэргээн санах)













                         A                  B                     C                    D                  E
            Ингэж асуувал сурагчид өмнөх мэдлэгээ ашиглаж тоочих замаар хариулна.

            Үр дүн: Механизмын нэрийг мэдэж байгаа эсэх. Энд хэдэн минут зарцуулна.
            Асуултын  хувилбар  №2.  Дээрх  зурагт  үзүүлсэн  хөдөлгөөн  дамжуулах  механизмуудыг  нэрийг  зөв
            харгалзуулна уу. (сэргээн санах)
            1. Булт дамжуурга            2. Араат дамжуурга           3. Туузан дамжуурга
            4. Гинжин дамжуурга            5. Шураган дамжуурга
            Үр  дүн:  Механизмын  нэрийг  мэдэхгүй  байсан  ч  харьцуулалт  хийх  замаар  зөв  оноох  боломж
            нэмэгдэнэ.  Энд  арай  бага  хугацаа  зарцуулна.  Гаргах  алдаа  багасна.  Гол  зүйл  рүү  орох  боломж
            нээгдэнэ.

            Асуултын  хувилбар  №3.  Дараах  зурагт  хөдөлгөөн  дамжуулах  механизмуудыг  үзүүлжээ.  Эдгээр
            механизмын ижил зүйл юу вэ? (ойлгосон мэдлэг)















            Асуултыг  ингэж  тавьсан  тохиолдолд  сурагчид  харьцуулалт  хийж  эхэлнэ.  Мэдлэгээ  хэрэглэнэ,
            ерөнхийлнө.
            Үр дүн: Ахуйн ойлголтоор юмуу физик хэмжигдэхүүн оруулж харьцуулалт хийж ойлголтоо илэрхийлнэ.
            Дараа нь нэг механизмыг сонгон авч асуудлыг нарийвчлан судлах санал тавина.

            Жишээлбэл,  араат  дамжуургын  хөдөлгөөнийг  харуулсан  видео  үзүүлэх  (gear),
            эсвэл  боломжтой  бол  биетээр  өгч  ажиллуулж  ажиглалт  хийхийг  хүснэ.  Энэ  нь
            хөдөлгөөн  дамжуулах  механизмыг  илүү  бодитоор  янз  бүрийн  хэмжээтэй
            харуулах,  хөдөлгөөнийг  ажиглах  боломж  олгоно.  Асуудлыг  нээлттэй  судлах
            боломж гарч ирнэ.

            Ажиглалтын үр дүн: Сурагчид харьцуулалтыг хөдөлгөөн дамжуулах, хүч дамжуулах,
            хурд дамжуулах гэх мэт олон ойлголтыг оруулан өөрийн үгээр хариулах болно.



             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37