Page 52 - Биологи
P. 52

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үр дүнд үндэслэн нотолгоонд суурилсан шинжилгээ хийх жишээ

            1.  Амьтан  ургамлын  эсийн  найрлагад  оролцох  нүүрс  усны  Үнэлгээний шалгуур 1.
            төлөөлөгчдийн үүргийг зөв харгалзуулна  уу.                 Сурагчийн    хүрсэн   түвшин    I-II-д
                                                                        тохирсон даалгавар.
                                                                        Нүүрс    усны   биологийн    үүргийн
                                                                        талаарх  мэдлэгийг  шалгасан.  Нийт
                                                                        суралцагчдын ихэнх нь уг даалгаврыг
                                                                        гүйцэтгэж  чадаагүй  бол  нүүрс  усны
                                                                        талаарх  мэдлэг,  ойлголт  эзэмшээгүй
                                                                        байна  гэж  үзэж  багш  дахин  заах
                                                                        хэрэгтэй.  Суралцагчдын  ихэнх  нь
                                                                        1-2  төлөөлөгчдийг  үүрэгтэй  нь  зөв
                                                                        харгалзуулсан  бол  багш  хичээлийн
                                                                        явцдаа  дахин  сануулах  хэрэгтэй.
                                                                        Хэрвээ  суралцагчдын  ихэнх  нь    3-4
                                                                        төлөөлөгчдийг    үүрэгтэй   нь    зөв
                                                                        харгалзуулсан  бол  сурах  бичгээс
                                                                        сурагчдыг  бие  даан  судлуулахаар
                                                                        даалгавар    өгч      агуулгыг   нөхөх
                                                                        боломжтой.
            2a. Гомеостазын тухай мэдлэг ойлголтоо сэргээн санаж, доорх  Үнэлгээний шалгуур 1.
            схемд тохирох нүүрс усны төлөөлөгчдийг байрлуулна уу        Сурагчийн  хүрсэн  түвшин  VII-VIII:
            2b. Цусан дахь илүүдэл глюкоз элэг, булчинд хадгалагдахын ач  Нүүрс  ус,  өөх  тос,  уургийн  амьд
            холбогдлыг дүгнэн бичнэ үү.                                 биед  гүйцэтгэх  биологийн  үүргийг
                                                                        болон  глюкозын  зохицуулгыг  дүгнэх
                                                                        чадварыг шалгасан даалгавар.
                                                                        Суралцагчдын ихэнх нь энэ даалгаврыг
                                                                        гүйцэтгэж    чадаагүй    бол    багш
                                                                        биологийн  зургийг  таньж,  биологийн
                                                                        процессыг  нэгтгэн  дүгнэх  чадварыг
                                                                        хөгжүүлэхэд     анхаарах    хэрэгтэй.
                                                                        Хэрвээ суралцагчдын ихэнх нь дүгнэлт
                                                                        бичиж чадаагүй бол багш энэ сэдэвтэй
                                                                        холбоотой    даалгавруудыг    түвшин
                                                                        ахиулах     хэлбэрээр    дараалуулан
                                                                        ажиллуулж,  гүйцэтгэлийн  түвшнийг
                                                                        нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
            3. Дараах нүүрс усны полимер нэгдлүүдийн мономерийг зөв  Үнэлгээний шалгуур 2.
            харгалзуулсан хувилбарыг сонгоно уу                         Сурагчийн  хүрсэн  түвшин  I-II:  Нүүрс
                                                                        ус, уураг, өөх тосны мономерийг нэрлэх
                                                                        чадварыг шалгасан даалгавар.
                                                                        Хэрвээ  суралцагчдын  ихэнх  нь  энэ
                                                                        даалгаврыг      ажиллаж     чадаагүй
                                                                        бол  багш  энэ  хичээлийг  давтаж
                                                                        заах  хэрэгтэй.  Зарим  суралцагчид
                                                                        биологийн  молекулын  мономерийг
                                                                        нэрлэж  чадаж  байгаа  боловч  хүснэгт
                                                                        хэлбэрээр     өгөгдсөн    даалгаврыг
                                                                        ойлгоогүйн  улмаас  зөв  хариултыг
                                                                        сонгоогүй  байх  магадлалтай.  Иймд
                                                                        суралцагчид  хүснэгтэн  мэдээллийг
                                                                        уншиж,  ойлгох  чадварыг  эзэмшсэн
                                                                        эсэхийг анхаарах хэрэгтэй.



             48
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57