Page 55 - Биологи
P. 55

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            3.  Цогц рубрик – үйл явцыг уялдаа холбоотой байдлаар дүрсэлдэг.
            4.  Товчоолсон рубрик- нэг удаа хэрэглээд дуусгах эсвэл тасралтгүй үйл ажиллагааг хянах зорилгоор
                цаг  хугацааны  явцад  эргэн  харж  болно.  Жишээ  нь:  Суралцагч  сорил  туршилтыг  хийж  байгааг
                ажиглалтаар дүгнэж, долоо хоног бүрийн биелэлтэд зориулан цуврал багануудыг багтаасан байх
                бөгөөд тухайн сурагчийн ахицыг бүртгэж хөтөлнө.
            5.  Урт  хугацааны  рубрик-  урт  хугацааны  ахицын  рубрик  юм.  Энэ  рубрик  нь  тодорхой  төсөл,  бие
                даалтын  ажлын  шалгуур  буюу  үр  дүнг  багтаасан  байна.  Суралцагч  тухайн  хүлээж  буй  түвшнийг
                эзэмшсэн үед тэрхүү шалгуур буюу үр дүнг оноолж дүгнэдэг.
            6.  Процессын  рубрик  -  хамтын  суралцахуй,  манлайлал,  харилцаа,  хандлагыг  оноогоор  дүгнэхэд
                хэрэглэдэг.
            7.  Бүтээгдэхүүний  рубрик  -  эцсийн  бүтээгдэхүүний  бүрдэл  бүрийн  нарийвчилсан  илэрхийлэл,
                тодорхойлолтуудыг багтаадаг. Процессын рубриктэй хамтад нь хэрэглэхэд тохиромжтой байдаг.
            8.  Хяналтын хуудас  -  суралцагч даалгаврыг биелүүлсэн эсвэл биелүүлээгүй - тийм/үгүй гэсэн хариулт
                байдлаар дүгнэдэг. Жишээлбэл, хяналтын хуудсыг суралцагч юу сурчихаад байна, юу сурч байна,
                юу сурах хэрэгтэй байна гэдгийг илрүүлэхэд ашиглаж болно
            IX ангийн “Хүний биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа” үнэлгээний нэгжийн суралцахуйн үр дүн
            1-д  тохируулан  хийсэн  ажлын  хуудасны  рубрикийг  ашиглан  нотолгоонд  суурилсан  шинжилгээ  хийх
            боломжтой.

























































                                                                                                          51
   50   51   52   53   54   55   56   57   58   59   60