Page 54 - Биологи
P. 54

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Рубрикийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?
                 Үнэлгээний  шалгуур,  түвшин  тодорхой  болсон  байдаг.  Өгсөн  даалгаврын  хэмжээнээс  хамаарч
                  ямар  шалгуураар  оношилж  болохыг  тодорхойлно.  Суралцагчдыг  оношлох  үзүүлэлтүүдийг
                  урьдчилан  тодорхойлох  нь  багшид  цаг  хугацааг  хэмнэх  төдийгүй  үнэлгээг  бодитой  болгоход
                  тусална.
                 Өөрийн гүйцэтгэлийг бодитой үнэлэх боломж бүрдэнэ. 3-5 түвшний рубрикт түвшин, шалгуурын
                  дагуу  гүйцэтгэлийг  тэмдэглэж  ашиглах  нь  богино  хугацаанд  бодитой  оношилгоо  хийхэд
                  тусална.
                 Оношилгоо  хийсэн  үндэслэлээ  тайлбарлах  боломжтой.  Рубрикийг  ашигласнаар  багш,
                  суралцагчид даалгаврыг хэрхэн гүйцэтгэх болон тухайн даалгаврыг гүйцэтгэснээр суралцагчид
                  ямар мэдлэг, чадвар эзэмших нь ил тод болно.
                 Суралцагчийн идэвх оролцоог нэмэгдүүлдэг. Үнэлгээ ил тод байх нь суралцагчдад сурах хүсэл
                  тэмүүллийг төрүүлнэ.

            Рубрикийг хэрхэн боловсруулах вэ?
                 Ямар мэдлэг, чадвар, үнэт зүйлийг үнэлэхээс хамаарч даалгаврын зорилгыг тодорхойлох
                 Шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох
                 Гүйцэтгэлийг түвшинчлэх (дунджаар 4 түвшин)
                 Түвшин хоорондын ялгааг сайн тодорхойлох
                 Гүйцэтгэлийн түвшинд харгалзах оноог өгөх

            Рубрикийг  хүснэгтээр  илэрхийлдэг  бөгөөд  хүснэгтийн  баганад  чанарын  түвшинг,  хүснэгтийн
            мөрийн  дагуу  шалгууруудыг  харуулсан  байдаг.  Зарим  тохиолдолд  чанарын  түвшнийг  мөрийн  дагуу,
            шалгууруудыг баганад байрлуулсан байж болно.
            Рубрик  боловсруулахад  түвшин  бүрийн  шалгуур,  хүлээгдэж  буй  үр  дүнгийн  даалгаврыг  хэрхэн
            тодорхойлох  вэ?  гэдэг  асуудал  нэлээд  бэрхшээлтэй  байдаг.  Жишээ  нь  3*3*3  загварын  рубрик
            боловсруулахдаа;
               -  3 төрлийн баримт нотолгоо нь мэдлэг, чадвар, хандлагын холбоо хамаарлыг агуулсан байхаар
                  төлөвлөх эсвэл хэд хэдэн төрлийн мэдлэг, чадвар, хандлагыг илрүүлэх байдлаар тус тусад нь ч
                  төлөвлөн хийж болно.
               -  Хүснэгтийн эхний баганад хамгийн өндрөөс эхлэн 3 түвшнийг бичих
               -  Хүснэгтийн  зүүн  талаас  эхлэн  түвшин  бүрт  тохирох  тус  бүр  3  шалгуур  бичих.  Ингэхдээ  нэг
                  шалгуур нь оюун дүгнэлт хийсэн чанарын, нөгөө нь холбоо хамаарлыг илрүүлсэн, үлдсэн нэг нь
                  тоон буюу тоочсон шинжтэй гэх мэт ялгаатай байхыг анхаарах хэрэгтэй.
            Хүснэгт 12.  3х3х3 загварын хүснэгт

                         Үзүүлэлт              Маш сайн       Хангалттай        Анхаарах шаардлагатай
                   Тоон
                   Чанарын
                   Холбоо хамаарлын


            Рубрикийн төрөл, загвар
            Дараах төрлүүдээс тохирох загварыг сонгон боловсруулж болно. Үүнд:
            1.  Аналитик рубрик- тухайн бүтээгдэхүүн, үйл явцын бие даасан хэсгүүдийн шалгууруудыг тус тусад нь
                салган жагсаан бичдэг. Энэ арга нь давуу, сул талыг оношилж тогтоох, сурагч болон багшид явцын
                мэдээлэл  өгөх,  хугацаа  их  шаардана.  Чанарын  түвшнийг  тоо  эсвэл  харгалзах  хэсэгт  тэмдгээр
                тэмдэглэнэ.
            2.  Холистик рубрик - Давуу, сул талыг тогтоох мэдээлэл өгөхөд чиглээгүй. Гүйцэтгэлд ерөнхий оноо
                өгдөг ба хугацаа арай бага шаардана.



             50
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59