Page 48 - Биологи
P. 48
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
2. Өөх тосны молекулыг бүдүүвчээр үзүүлэв.
а. Бүдүүвч дээрх Х, У –ээр тэмдэглэсэн бүтцийг нэрлэнэ үү. [2]
b. Өөх тосны гидролизийн үед ямар химийн холбоо тасрах вэ? [1]
с. Ханасан болон ханаагүй тосны хүчил агуулсан өөх тосны шинж чанарыг харьцуулан
тайлбарлана уу. [2]
d. Гликозидын болон эфирийн холбооны төсөөтэй ба ялгаатай талыг тодорхойлно уу. [2]
[Нийт 7 оноо]
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: Б. Нүүрс ус, уураг, өөх тос үүсэх конденсацийн урвалыг бүдүүвчээр
зурна.
Сурагчийн хүрсэн түвшин V-VI: Дисахар, дипептид, триглицерид үүсэх бүдүүвч зурж, оролцож байгаа
химийн холбоог тайлбарладаг.
Хариултын төрөл Оноо
1 a © Х – тосны хүчил, У - глицерин 2
b © Эфирийн холбоо 1
c © Ханасан тосны хүчилтэй Ханаагүй тосны хүчилтэй 2
Амьтны эсэд их агуулагдана Ургамлын эсэд их агуулагдана
Ихэвчлэн хатуу Ихэвчлэн шингэн
Дан холбоотой Давхар холбоотой
d © Ижил тал: хоёулаа ковалентын холбоо, тиймээс бат бөх, молекул 2
дотоодын холбоо
Ялгаатай тал: гликозидын холбоо нь нүүрс усны мономерүүдийн
хооронд үүснэ, эфирийн холбоо нь тосны хүчил, глицериний (органик
хүчил болон спиртийн) хооронд үүснэ.
3. Нэгэн дисахарын устай урвалд орох химийн тэгшитгэлийг доор үзүүлжээ.
а. Урвалд орсон болон урвалаар үүссэн бодисуудыг нэрлэнэ үү. [2]
b. Дисахаридын молекулд байгаа гликозидын холбоог заана уу. [1]
с. Энэ дисахарид ямар полисахаридын гидролизын урвалаар үүсдэг вэ? Энэ урвалд хурдасгуурын
үүрэг гүйцэтгэдэг энзимийг нэрлэнэ үү. [2]
[Нийт 5 оноо]
Суралцахуйн үр дүнгийн шалгуур: Б. Нүүрс ус, уураг, өөх тос үүсэх конденсацийн урвалыг бүдүүвчээр
зурна.
44