Page 51 - Биологи
P. 51

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Гурав. Нотолгоонд

                                                       суурилсан шинжилгээ

                                                       хийх аргачлал






                                              Суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуурт  суурилан  тухайн
                                              суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын гүйцэтгэлийн түвшнийг
                                              тодорхойлно.  Үүнд  оношлох  үнэлгээ,  явцын  үнэлгээ,  үр  дүнгийн
                                              үнэлгээг аль алиныг нь ашиглах боломжтой бөгөөд суралцагчдыг
                                              ижил түвшний шалгуураар үнэлнэ.
                                              Суралцагчийн үр дүнг бусадтай бус зөвхөн шалгууртай харьцуулан
                                              үнэлнэ.
                                              Багш  суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуурын  дагуу
                                              сурагчийн  хүрсэн  4  түвшинд  тохирсон  даалгавруудыг  зохиох
                                              бөгөөд  зөвхөн  нэг  түвшинд  тохирсон  ганц  даалгавраар
                                              суралцагчдын гүйцэтгэлийн түвшнийг илрүүлэх боломжгүй. Харин
                                              тухайн  нэгжийн  СҮД-ийн  сурагчийн  хүрсэн  4  түвшнийг  бүгдийг
                                              нь  хамарсан  багц  даалгавар  хэлбэрээр  зохиох  хэрэгтэй.  Мөн
                                              хөтөлбөрийн  үнэлгээний  зорилт,  жинд  багц  даалгавар  тохирсон
                                              байна.
                                              Суралцахуйн  үр  дүнгийн  шалгуурт  суурилсан  үнэлгээгээр  багш
                                              суралцагчийг  үнэлж,  тухайн  хичээлийн  үнэлгээний  шалгуурыг
                                              хангаж  буй  эсэхийг  тогтоож,  нотолгоо  цуглуулан  үр  дүнд
                                              шинжилгээ хийнэ.
                                              Нотолгоонд суурилсан шинжилгээг дараах алхмын дагуу хийнэ.
                                                 Шалгуурт суурилсан үнэлгээ хийх
                                                 Шинжилгээ хийх арга замаа тодорхойлох
                                                 Үнэлгээний үр дүнг хөтөлж тэмдэглэх загвар боловсруулах
                                                 Боловсруулсан загварын дагуу үнэлгээний үр дүнг тэмдэглэх
                                                 Тухайн нэгжийн үнэлгээний шалгуурын дагуу сурагчийн хүрсэн
                                                 түвшнийг тогтоох
                                                 Ангийн нийт суралцагчдын хүрсэн түвшнийг тогтоох
                                                 Гарсан  үр  дүнд  үндэслэн  нотолгоонд  суурилсан  шинжилгээ
                                                 хийх
                                              Нотолгоонд  суурилан  шинжилгээ  хийхдээ  нийт  суралцагчдийн
                                              гүйцэтгэлээс үнэлгээний шалгуурын хүрэх үр дүнгийн түвшин тус
                                              бүрийн эзлэх хувийг тогтооно.
                                              Жишээ  болгон  XI  ангийн  явцын  үнэлгээг  нотолгоонд  хэрхэн
                                              ашиглаж  болох  загвар  орууллаа.  Үнэлгээний  үр  дүнг  тэмдэглэх
                                              хуудсыг хүснэгт 7-оос харах боломжтой.

                                                                                                          47
   46   47   48   49   50   51   52   53   54   55   56