Page 45 - Биологи
P. 45

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                   d               гликоген нь глюкозыг бодвол нь химийн идэвх сул                      2
                                   эсээс диффузийн замаар  алдагдахгүй
                                   эсийн амьсгалд хэрэглэгдэхгүй
                                   эсийн концентрацийг бууруулна
                                   осмосоор ус орж, эс хагарахаас хамгаална.
                   е               Мал таргалснаар өөхөн давхраатай болно. Энэ нь өвлийн улиралд        2
                                 гадаад орчны температур буурсан үед тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэн
                                 биеийн дулаанаа тогтмол барихад нь амьтдад эерэг нөлөө үзүүлнэ.

                          XI АНГИЙН ЗААВАЛ СУДЛАХ ХӨТӨЛБӨРИЙН “БИОЛОГИЙН МОЛЕКУЛУУД”
                                       НЭГЖИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАР
            А. СОНГОХ ДААЛГАВАР

            1.  Усны молекулуудын хооронд үүсдэг химийн холбооны шинж чанарт тохирох хувилбарыг сонгоно уу.
                 А. молекул хоорондын холбоо учир сул
                 В. молекул дотоодын холбоо учир бат бөх
                 С. усны уусгагч шинжид шууд нөлөөлдөг
                 D. ус 4°С-т хамгийн их нягттай байхад нөлөөлдөг.
               Суралцахуйн үр дүнгийн шалгуур: А. Ус болон эрдэс ионы амьд биед гүйцэтгэх үүргийг тодорхойлно.
               Сурагчийн хүрсэн түвшин I-IV: Ус болон Ca2+, K+ , Na+ , Mg2+ , Cl- , CO3 2- , PO4 3- , Fe2+, NO-3 зэрэг
               эрдэс ионуудын  шинж чанарыг тодорхойлдог.

                 Хариулт                             Хариултын тайлбар                               Оноо
                    A      Устөрөгчийн холбоо нь усны молекул хоорондын сул холбоо юм.                 1
                           Устөрөгчийн холбоо нь молекул дотоодын холбоо биш болохыг мэддэггүй,
                    B
                           тааж хариулсан.
                    C      Усны молекулын туйлтай шинжид устөрөгчийн холбоо нөлөөлдөг гэж үзсэн.
                           Усны нягтад түүний молекул хоорондын устөрөгчийн холбоо нөлөөлдөггүй
                    D
                           болохыг мэддэггүй
            2.  Хүний булчингийн эсэд энергийн эх үүсвэр болон хадгалагддаг полисахаридыг сонгоно уу.
                 A. амилоз
                 B. гликоген
                 C. коллаген
                 D. фосфолипид
               Суралцахуйн үр дүнгийн шалгуур: Б. Нүүрс ус, уураг, өөх тосны биологийн үүргийг тодорхойлно.
               Сурагчийн  хүрсэн  түвшин  I-II:  Нүүрс  усны  биологийн  үүргийг  моносахарид,  дисахарид,
               полисахаридаар жишээлэн тайлбарладаг.

                 Хариулт                               Хариултын тайлбар                               Оноо
                    A      Полисахарид мөн боловч булчингийн эсэд хадгалагддаггүй болохыг мэддэгүй.
                           Зөв хариулт. Гликоген нь элэг, булчингийн эсэд хадгалагдаж, шаардлагатай
                    B      үед задарч энергийн эх үүсвэр болно.                                         1
                    C      Уураг болон нүүрс усны төлөөлөгчдийг ялгаж чадаагүй.
                    D      Өөх тос, нүүрс усны  төлөөлөгчдийг ялгаж чадаагүй.
            3.  Өөх тосны биологийн үүргийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.
                 1. Судас, шөрмөсний бүтцэд оролцож, уян хатан бат бөх болгоно.
                 2. Элэг, булчинд хадгалагдаж, шаардлагатай үед энергийн  эх үүсвэр болно.
                 3. Эсийн мембран бүрхүүлийн үндсэн хэсгийг бүтээнэ.
                 4. Эд эрхтнийг механик үйлчлэлээс хамгаална.
                 5. Эсэд хурдасгуурын үүрэг гүйцэтгэнэ.
                                  А. 1, 4       В. 2, 3        С. 3, 4       D. 3, 5



                                                                                                          41
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50