Page 44 - Биологи
P. 44

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


















               ii.  Чихрийн  шижин  өвчин  яагаад  үүсдэг  вэ?  Энэ  өвчнийг  үүсэхэд  нөлөөлөх  хүчин  зүйлсээс  2-ыг
               тоочно уу.

            d)  Сөрөг  эргэх  холбооны  механизмын  үр  дүнд  цусан  дахь  глюкозын  хэмжээ  100см   цусанд  тогтмол
                                                                                            3
               80–90мг хэмжээтэй байдаг. Үүний хадгалахын тулд илүүдэл глюкоз элэг, булчинд гликоген хэлбэрт
               шилжин  хадгалагдах,  эсвэл  хадгалагдсан  гликоген  глюкоз  болон  задарч  байдаг.  Илүүдэл  глюкоз
               яагаад гликоген хэлбэрээр хадгалагдах хэрэгцээг тайлбарлана уу.                                      [2]
            e)  Зун,  намрын  цагт  малчид  малаа  таргалуулахад  их  анхаардаг.  Үүний  шалтгааныг  биеийн  дулаан
               зохицуулгатай холбон тайлбарлана уу.                                                                [2]
               Суралцахуйн үр дүнгийн шалгуур Б. Хүний биеийн дулааны болон глюкозын зохицуулгыг тайлбарлана.
               Гүйцэтгэлийн түвшин I-VIII:
                   Хүний биеийн зохицуулгад оролцдог эрхтнүүдийг нэрлэдэг.
                   Хүний  биеийн  зохицуулгад  оролцдог  эрхтнүүдийн  үйл  ажиллагааны  уялдаа  холбоог  энгийн
                    бүдүүвчээр дүрсэлдэг.
                   Хүний биеийн зохицуулгад оролцдог эрхтнүүдийн  хамаарлыг бүдүүвч дээр тодорхойлдог.
                   Хүний  биеийн  зохицуулгад  оролцдог  эрхтнүүдийн  үйл  ажиллагааны  уялдаа  холбоог
                    тайлбарладаг

            Зөв хариултыг ©, зөв гэж тооцож болох хариултыг Ο гэж тэмдэглэнэ.

              Зөв хариулт                               Хариултын төрөл                                Оноо
             4   a          ©    1.  Арьсны дулаан мэдрэгч - хүлээн авуур (рецептор),                    3
                                 2.  Гипоталамус – зохицуулагч төв,
                                 3.  Хөлсний булчирхай - эффектор
                 b      i   ©      А – шар үс                                                           2
                                   В – хөлсний булчирхай
                            О
                        ii  ©      А – хэрэв биеийн дулаан буурвал үс өргөгч булчингийн тусламжтай      2
                                 өргөгдөн босож, арьс агаарын хооронд тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэн
                                 биеийн дулааны алдагдлыг бууруулна.
                                   В –  хөлс ялгарахаа зогссоноор дулаан алдагдахаас сэргийлнэ.
                            О
                   с    i   ©      Х – нойр булчирхай                                                   4
                                   У – глюкагон
                                   Z – глюкоз
                                   Q – инсулин
                        ii         Цусан дахь глюкозын зохицуулга алдагдсанаар үүсэх өвчин юм.          2
                                   Таргалалт
                                   Чихэрлэг хүнсийг хэт ихээр хэрэглэх
                            О      Удамшил                                                              0
                                   Хөдөлгөөний дутагдал



             40
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49