Page 27 - Түүх
P. 27

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Дараах хоёр баримтын өгөгдлийг анхааралтай ажиглаад даалгаврыг гүйцэтгэнэ үү.
                                                                                  Хүснэгт. Малын тоо (мянгаар)

               Он         1950         1960      1970      1980       1990      2000      2010      2020

              бүгд      22702.2       23000.5   22574.9   23771.4   25856.9   30227.5   42195.8    67068.4

                                                        Эх сурвалж: Статистикийн ерөнхий газрын мэдээ 2020 он

                               УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
                               ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ТУХАЙ
                               1995 оны 01 сарын 12-ны өдөр
                               Дугаар 11
                               Өмч хувьчлалын явц, өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай» Монгол Улсын
                               Засгийн газрын сонсголыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:
            “Өмч  хувьчлалын  тухай  хууль”-ийг  хэрэгжүүлэх  талаар  сүүлийн  3  жил  гаруйн  хугацаанд  авсан
            арга  хэмжээний  үр  дүнд  дотоодын  үйлдвэрлэлийн  50  гаруй  хувь,  худалдаа,  үйлчилгээний  газрууд
            үндсэндээ,  мал  сүргийн  90  гаруй  хувь  нь  хувийн  өмчид  шилжин,  Их  хувьчлалын  эрхийн  бичгээр
            баталгаажих хөрөнгийн хувьчлал үндсэндээ дуусжээ.
            Өмч хувьчлалын явцад нийт 1,9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17,4 тэрбум
            төгрөгийн  үнэ  бүхий  хөрөнгө  хувьчлагдан,  1,1  сая  гаруй  иргэд  хөрөнгийн  биржээр  дамжуулан
            хувьцаа  эзэмшигч  болжээ.  Янз  бүрийн  шалтгаанаар  113  мянган  хүн  хөрөнгө  оруулалтын  эрхийн
            бичиг авалгүй үлджээ.
            Энэ  ажлын  үр  дүнд  466  хувьцаат  компани,  1297  бүрэн  бус  хариуцлагатай  компани,  1907  хоршоо,
            850 хувиараа эрхлэх аж ахуй бий болжээ.
            Өмч  хувьчлалын  явцад  туршлага  дутагдаж,  бодит  бэрхшээл  тохиолдсоны  дээр  бодлогын  зарим
            алдаа, зохион байгуулалтын ажлын дутагдлаас шалтгаалсан гажуудал, зөрчил ч цөөнгүй гарав.
                                                                    Эх сурвалж: УИХ-ын тогтоолоос, legalinfo.mn

            1.  Аль арван жилд мал хамгийн олон тоо толгойгоор өссөн бэ?
                     А. 1950 - 1960 он
                     В. 1990 - 2000 он           САНАМЖ:
                     С. 2000 - 2010 он           Түүхэн  тайлбар  гэдэг  нь  түүхийн  үйл  явдлуудыг  талаар
                     D. 2010 - 2020  он          өөрийн  уншсан,  мэдсэн  зүйлээ  тайлбарлан  ярих  бичихээс
                                                 ялгаатай. Энэ нь өнгөрсөн үйл явдлуудыг дүрслэн харуулаас
            2.  Статистик мэдээг хоёр хэсэгт     эхлээд  дүн  шинжилгээ  хийх,  үнэлэх,  тайлбарлах  үйл  явц
                хуваан аль оноос хойш малын      юм.  Түүхэн  тайлбарыг  түүхийн  анхдагч  [биет  олдвор,  тоо
                тоо толгой хэдэн хувиар өссөн,    баримт,  албан  бичиг,  эрх  зүйн  акт,  захидал  зэрэг]  болон
                буурсныг тооцоолж,  бүдүүвч,     хоёрдогч  [түүхчдийн  бүтээл,  эрдэм  шинжилгээний  өгүүлэл,
                зураг (график)-ын аль нэгийг     нэгэн  сэдэвт  түүхийн  ном  зохиол,  сурах  бичиг  зэрэг]
                сонгон харуулна уу.              түүхэн  эх  сурвалж  дээр  үндэслэн  цогц  байдлаар  хийдэг.

            3.  1995  оны  Улсын  их  хурлын     Ингэхдээ  нотлох  баримт,  агуулга,  үзэл  бодол,  эшлэлийн
                тогтоол   та   бүхэнд   ямар     хүрээнд дүн шинжилгээ хийсэн үр дүнгээ харуулдаг.
                мэдээлэл өгч байна вэ?

            4.  1-3  дугаар  даалгаврын  гүйцэтгэл  болон  анхдагч,  хоёрдогч  эх  сурвалжийг  ашиглан  1990  оноос
                хойш  Монгол  улсын  эдийн  засгийн  салбарт  гарсан  гол  өөрчлөлтийн  талаар  түүхэн  тайлбар
                бичээрэй.




                                                                                                          23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32