Page 30 - Түүх
P. 30

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 15. Хүснэгт. Үнэлгээний даалгаврын гүйцэтгэл, шинжилгээ (загвар)

                                          Гүйцэтгэлийн
              №    Сурагч   Даалгавар        түвшин                Үнэлгээний үндэслэл/тэмдэглэл
                                                                        (алдааны шинжилгээ)
                                         I   II  III  IY
             1.   Сурагч 1       1            +           -   I,  II  түвшинд  гүйцэтгэсэн  даалгаврын  тухайд

                                 2                +           даалгаврыг   гүйцэтгэхийг   оролдсон   боловч
                                                              тухайлан  юуг,  яагаад  буруу,  оновчгүй,  алдаатай
                                 3                            хийснийг тэмдэглэнэ.
                                 4       +                -   Уг  даалгаврыг  зөв,  оновчтой  болгохын  тулд
                                                              сурагчид  ямар  дэмжлэг  үзүүлж  болох,  ямар
                                                              хэрэглэгдэхүүн ашиглаж болохыг тэмдэглэнэ.
                                 5            +           -   III  түвшинд  гүйцэтгэсэн  даалгаврын  тухайд
                                                              сурагч   тодорхой    хариулах,    гүйцэтгэхтэй
                                                              холбоотой анхаарах зүйлсийг тэмдэглэнэ.

            Үнэлгээний  даалгаврын  гүйцэтгэл,  шинжилгээ  бүхий  дээрх  хуудсыг  сурагч  бүр  дээр  үнэлгээний
            нэгж  бүрээр  хөтөлж  болох  бөгөөд  энэ  нь  тухайн  сурагчийн  ахиц  амжилт,  СҮД-ийн  шалгуурыг
            хангаж буй үйл явцыг танд харуулна. Мөн үнэлгээний нотлох баримт болох ач холбогдолтой.
            в)  Сурагчдын  гүйцэтгэлийн  түвшин,  үнэлгээний  үндэслэл  зэргийг  ашиглан  тухайн  сурагчид
                үзүүлэх  дэмжлэг,  зөвлөгөө  болон  түүнд  зориулсан  хэрэглэгдэхүүнийг  боловсруулах,  бэлэн
                хэрэглэгдэхүүнийг  ялган  бэлтгэх,  хэрхэн  тухайн  сурагчтайгаа  хамтран  ажиллахаа  төлөвлөх  нь
                таны  дараагийн  ажил  юм.  Энэ  ажил  бол  сурагчийн  гүйцэтгэлд  шинжилгээ  хийсний  гол  үр  дүн.
                Тухайлбал,  I,  II  түвшний  гүйцэтгэлтэй  сурагчтай  ажиллах  бэлтгэлээ  хангах  бөгөөд  тэдэнтэй
                ганцаарчлан  уулзаж,  тусгайлан  зориулсан  зөвлөгөө,  төлөвлөгөө,  үнэлгээг  танилцуулж,  түүнтэй
                хамтран  төлөвлөгөөгөө  эцэслэх  хэрэгтэй.  Энэ  нь  сурагчийг  хариуцлагажуулах,  бие  даан,
                алдаан дээрээ суралцах боломжийг олгоно.

            Дээр  санал  болгосон  алхмуудын  дагуу  суурь  боловсролын  YII  ангийн  Монголын  нийгэм,  соёл
            үнэлгээний  нэгжийн  хүрээнд  боловсруулсан  зарим  даалгаврын  гүйцэтгэлийн  шинжилгээ,  түүний  үр
            дүнг хэрэглэх арга замыг жишээ болгон харуулав.
                a)   Даалгаврын ажлуудын зөв, оновчтой хариулт, хувилбар

            1.   Хүснэгтийг бөглөнө үү.

                                                    Зоос                             Монголын эзэнт гүрний
                  Зоос       хийсэн                                                    бүрэлдэхүүний аль
                          (цутгасан) он           бичсэн хэл           хаадын нэр            улс вэ?
                 Зоос 1     1301 он              Монгол, араб           Газан хаан        Ил хаант улс
                 Зоос 2     1320 он       Араб (Цагаадай хааны тамга)   Цагаадай         Цагаадайн улс
                 Зоос 3     1260 он                 Хятад                Хубилай          Их Юань улс

            2.   Хийсэн хүснэгтэн мэдээллээ ашиглан дөрвөн зоосны ижил болон ялгаатай талыг тодорхойлно уу.
                                               Ижил тал                                     Ялгаатай тал

                 -  Хубилай хааны зоосноос бусад нь Монгол бичгээр бичсэн.                   Монголын
                 -  Бүгдийг нь Чингисийн удмын Монгол хаад цутгуулсан.                      эзэнт гүрний
                 -  Монголын эзэнт улсын бүрэлдэхүүн улсуудад цутгасан, тэнд хэрэглэдэг.   бүрэлдэхүүний өөр,
                 -  Бүгд XIII-XIY зуунд буюу Монголын эзэнт гүрний үед цутгасан.         өөр улсад цутгасан.

            3.  Монголын  түүхийн  аль  үед,  ямар  улсад  холбогдох  захидлуудыг  Ватиканы  нууц  архиваас  Монгол
                Улсын элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн бэ?



             26
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35