Page 22 - Түүх
P. 22

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            1.  Дараах эх сурвалж, түүнд холбогдох мэдээллийг уншиж, даалгаврыг гүйцэтгэнэ үү.


              1.                                            1301  онд  Тбилист  цутгасан  уг  зоосны  нүүрэн
                                                            талд  монгол  бичгээр  “Тэнгэрийн  хүчин  дор
                                                            Газаны  дэлдэгүүлсэн”,  арабаар  голд  нь  “Газан
                                                            Махмуд”  доод  хэсэгт  дөрвөлжин  бичгээр  “Газан
                                                            Махмуд”    Хятадаар   товчлон    бичсэн.   Нөгөө
                                                            талд  нь  Коран  судрын  үг  “Калима”  ба  “Тбилист
                                                            цутгав” гэж арабаар бичжээ.


              2.                                            1320  онд  Бухар  хотод  цутгасан.  Зоосны  нүүрэн
                                                            талд арабаар “Кебек хаан”, ар талд нь “Цагаадай
                                                            хааны  тамга”  сийлжээ  Кебек  хааны  цутгуулсан
                                                            зоосыг  кебекүүд  гэдэг  байв.  Хожим  уг  үг  орос
                                                            хэлэнд  орж  сунжран  копейка  (задгай  мөнгө,
                                                            зоос) гэх болжээ.


              3.
                                                            Хубилай хаан 1260 онд цутгуулсан зоос. “Их төрийн
                                                            гүйлгээний эрдэнэ” гэсэн Хятад бичигтэй.



                          Эх сурвалж: Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж, Түүх, 2020
                1.   Хүснэгтийг бөглөнө үү.

                                                     Зоос                           Монголын эзэнт гүрний
                      Зоос                                                        бүрэлдэхүүний аль улс вэ?
                                хийсэн (цутгасан) он  бичсэн хэл   хаадын нэр
                     Зоос 1
                     Зоос 2
                     Зоос 3
                     Зоос 4

                2.   Хийсэн хүснэгтэн мэдээллээ ашиглан дөрвөн зоосны ижил болон ялгаатай талыг тодорхойлно уу.
                                    Ижил тал                                    Ялгаатай тал

                   ...................................................................  ...................................................................
                   ...................................................................  ...................................................................
                   ...................................................................  ...................................................................
                   ...................................................................  ...................................................................
                   ...................................................................  ...................................................................


            2. Дараах мэдээлэлтэй танилцан даалгаврыг гүйцэтгэнэ үү.
            Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Их Монгол Улс болон Ил Хаант Улсын
            хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг
            ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
            Элчин сайд Ц.Жамбалдорж, Ром дахь ЭСЯ-ны хамт олон хоёр жилийн хугацаанд шаргуу ажилласны
            дүнд  Ватиканы  нууц  архивт  хадгалж  буй  Монголын  эзэнт  гүрний  түүхтэй  холбоотой  чухал  түүхэн
            баримт  бичгүүдийн  эх  хуулбарыг  энэ  оны  (2019)  тавдугаар  сарын  16-нд  хүлээн  авчээ.  Үүнд,  Ромын
            Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд



             18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27