Page 32 - Түүх
P. 32

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                                                                              -  Эзэнт улсын талаар ТӨМ эсвэл
                                                                               цахим орчноос мэдээлэл
                                                                               хайж унших арга зааж өгөх,
                                                                               уншуулах, ойлгосноо ярих

                                2       +                -  Ижил, ялгаатай    - Эхний хүснэгтийг дутуу,
                                                           талыг бичсэн        буруу хийсэн тул энэ ажлын
                                                           боловч тэр нь       гүйцэтгэл I түвшинд байх
                                                           оновчгүй,           боломжтой. Энэ нь эх сурвалж,
                                                           тухайлбал, ......   баримтаас асуултын дагуу,
                                                         -  Ижил тал ганцыг    тодорхой мэдээллийг олж
                                                           бичсэн              сураагүй байна. Тиймээс:
                                                         -  Ялгаатай талыг нь    Энгийн баримт мэдээллээс
                                                           гаргаж чадаагүй         асуултын дагуу гол
                                                                                   зүйлийг ялгаж, олж
                                                                                   сурахад нь туслах
                                                                                 Олсон мэдээллүүдийн
                                                                                   юу нь адилхан, юу нь
                                                                                   ялгаатай байгааг асуух,
                                                                                   тэмдэглүүлэх
                                                                              - Ижил, ялгаатай талыг
                                                                               тодорхойлох нь сурагчаас
                                                                               задлан шинжлэх түвшинд
                                                                               хийж буй үйл тул анхнаас нь
                                                                               сайтар чадваржуулахад
                                                                               анхаарна.

                в)  Алдааны шинжилгээний үндсэн дээр сурагчидтай ажиллах нь
            Өмнөх  хэсэгт  алдааны  шинжилгээ  хийсэн  2  даалгаврыг  жишээ  болгон  тухайн  сурагчтай  хэрхэн
            ажиллах  талаар  танилцуулж  байна.  Энэхүү  2  даалгаварт  алдааны  шинжилгээ  хийснээр  сурагч  1-д
            дэмжлэг үзүүлж, СҮД-ийн шалгуурыг хангадаг болоход нь туслах учиртай.
                          Сурагч 1-ийн алдаан дээр суралцах төлөвлөгөө (жишээ байдлаар-ерөнхий)

             Хөгжүүлэх чадвар                           Үйл ажиллагаа                              Хугацаа
              – хүрсэн байх үр
                    дүн                багш                сурагч               хамтран
             Эх сурвалж,       -  Аргачлал,           -  Багшийн        -  Сурагчийн             7 хоногт
             баримтаас           удирдамж, зөвлөгөө     аргачлалын        гүйцэтгэлийг           ...-ээс
             асуултын дагуу,     бэлтгэнэ.              дагуу сонгосон    хэлэлцэнэ. Тухайлбал,  доошгүй
             тодорхой          -  Холбогдох             эх сурвалжаас     сурагч ажлаа           эх сурвалж
             мэдээллийг олж      хэрэглэгдэхүүнийг      асуултын дагуу    танилцуулж, багш       дээр
             чаддаг болно.       сонгож сурагчид        мэдээллийг        асууна. Шаардлагатай   ажиллана.
                                 санал болгоно.         ялгана.           зөвлөгөөг өгнө.
             Ижил, ялгаатай    -  Эцэг, эх, асран
             талыг тогтоож,      хамгаалагчид
             тодорхойлж          танилцуулж,
             сурна.              хамтран ажиллахыг
                                 санал болгоно.
            Дээрх ерөнхий төлөвлөгөөг сурагчтай хамтран нарийвчлан боловсруулах боломжтой. Мөн сурагчдад
            зориулсан өөрийн үнэлгээний хуудас гаргаж, сурагчийн хийсэн өөрийн үнэлгээтэй танилцаж, түүнтэй
            яагаад, хэрхэн өөртөө тухайн үнэлгээг өгснийг ярилцаж болно.

            Дээрх бүхэн нь явцын үнэлгээ, дэмжлэгт хамаарах бөгөөд үр дүнгийн үнэлгээ нь СҮД-ийн шалгуураар
            хэмжигдэхийг анхаарах хэрэгтэй.


             28
   27   28   29   30   31   32   33   34   35   36