Page 31 - Түүх
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Монголын  түүхийн  1260-1290-ээд  онд  (XIII  зууны  дунд  үеэс  сүүл  үед)  холбогдох  захидлуудыг
            Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яаманд өгсөн. Эдгээр захидлууд нь Монголын эзэнт
            гүрний бүрэлдэхүүн болох Ил хаант улсын түүхэнд холбогдоно. Эдгээр захидлууд нь Ил хаант улсын
            хаад Ромын паптай харилцаж байсныг нотолж байна.

            4.  Эдгээр захидлын эх хуулбарыг эх орондоо авчирч, музейд байрлуулах нь ямар ач холбогдолтой вэ?
            Эдгээр  захидлын  эх  хуулбарыг  эх  орондоо  музейд  тавьснаар  хүн  бүхэн  үзэх  боломжтой  болно.
            Ингэснээр  бид  одоогоос  800-аад  жилийн  өмнө  Монгол  хаад  дэлхийн  улс  оронтой  харилцаж,
            дипломат харилцаа тогтоож байсныг мэдэж авна.

            5.  Битэгчийн газартай холбоотой мэдээллийн гол агуулгыг тодорхойлно уу.
            Битэгчийн  газар  гэдэг  нь  хааны  зарлиг,  бичиг  захидлын  эхийг  боловсруулдаг,  орчуулдаг  үүрэгтэй
            албан газар юм. Тэнд бичээчид ажилладаг байсан.  Монгол хаад, түүний төлөөний ноёд  Египетийн
            султанд  хүртэл  албан  захиа  илгээдэг  байжээ.  Захиаг  хаан  илгээсэн  үү,  түүний  төлөөний  ноён
            илгээсэн  үү  гэдгээс  нь  хамаарч  элчид  өөр  өөр  үйлчилгээ  үзүүлдэг  байна.  Мөн  тухайн  үед  хуурамч
            захиа байна уу, албан ёсны захиа байна уу гэдгийг таньж тодорхойлдог байжээ.

            6.  1-5  дугаар  даалгаврын  гүйцэтгэлийн  үндсэн  дээр    “Их  Юань,  Алтан  ордон,  Цагаадайн  болон
                Ил  хаант  улс  бол  Монголчуудын  байгуулсан,  Монголын  эзэнт  гүрний  бүрэлдэхүүн  улс  мөн.”
                гэсэн дүгнэлтэд 3-оос доошгүй үндэслэл бичнэ үү.
            Их  Юань,  Алтан  ордон,  Цагаадайн  болон  Ил  хаадын  улс  бол  Монголчуудын  байгуулсан,  Монголын
            эзэнт гүрний бүрэлдэхүүн улс мөн. Учир нь:
            1.  Их Юань, Цагаадайн болон Ил хаадын улсын хаад нь Чингис хааны удмын Монгол хаад байсан.
            2.  Монголын  эзэнт  гүрний  бүрэлдэхүүний  улсуудын  хаад  өөр,  өөр  газар  нутгийг  захирч  байсан
                боловч  Монгол  хэлээр  болон  тухайн  оршин  суугчдын  хэл  дээр  бичсэн  зоос  гаргаж,  хэрэглэдэг
                байсан.
            3.  Монгол хаад Ромын пап, Египетийн хаантай албан ёсоор харилцаж байсан.
                б)  Сурагчдын ажлын гүйцэтгэл, алдааны шинжилгээ

            Өмнөх  хэсэгт  танилцуулсан  ажлуудын  зөв,  оновчтой  хариулт,  хувилбар  болон  энэхүү  зөвлөмжийн  2
            дугаар  хэсэгт  танилцуулсан  “Даалгаврын  шалгуурын  гүйцэтгэлийн  түвшинг  илрүүлэх  үзүүлэлт”-ийг
            ашиглан  сурагчдын  ажлыг  үнэлнэ.  Дараах  жишээг  та  бүхэнд  санаа  өгөх  үүднээс  хийсвэр  байдлаар,
            зөвхөн эхний  хоёр ажил дээр авч үзсэн болохыг анхаарна уу.

            Хүснэгт 16. Үнэлгээний даалгаврын гүйцэтгэл, шинжилгээ (загвар, жишээ)

                                         Гүйцэтгэлийн
             №    Сурагч   Даалгавар        түвшин                 Үнэлгээний үндэслэл/тэмдэглэл
                                                                        (алдааны шинжилгээ)
                                        I   II  III  IY
              1. Сурагч 1       1            +           -  Зоос болон түүний  -  Сурвалж болон баримтаас
                                                           тайлбараас шууд     асуултын дагуу, тодорхой
                                                           олж бөглөх эхний    мэдээллийг олж сурахад нь
                                                           3 үзүүлэлтийг       туслах
                                                           дутуу бөглөсөн.    -  Энгийн хэрэглэгдэхүүн
                                                         -  Монголын           бэлтгэж ажиллуулах
                                                           эзэнт гүрний       -  Эзэнт улсын талаарх ерөнхий
                                                           бүрэлдэхүүний       мэдлэг хангалтгүйгээс эх
                                                           улсын нэрийг        сурвалж болон тайлбарт
                                                           буруу болон дутуу   өгсөн, дараагийн эх
                                                           бичсэн. (3 улсыг    сурвалжаас олж болох
                                                           нэрлэх ёстой)       нэрсийг тогтоож чадаагүй
                                                                               байж болно.



                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36