Page 23 - Түүх
P. 23

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                                           ирүүлсэн  захидал  /1263.05.23/,  Ил  хан  Абагаас
                                                           IY  Клеменцэд  илгээсэн  захидал  /1268  оны  зун/,
                                                           Ромын  пап  III  Николасаас  Ил  хан  Абагад  ирүүлсэн
                                                           захидал  /1278.04.01/,  Ил  хан  Абагаас  Ромын
                                                           католик  шашны  элчид  олгосон  аян  замын  баталгаа
                                                           үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас
                                                           Ил  хан  Аргунд  ирүүлсэн  2  захидал  /1288.04.02,
                                                           1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст
                                                           илгээсэн  захидал  /1290  онд/-ын  албан  ёсны
                                                           хуулбар багтаж буй юм. Эдгээр хуулбарыг Дипломат
                                                           албаны музейд байрлуулах юм байна.

                                                                                         Эх сурвалж: news.mn
            Монголын Эзэнт гүрний хаадын ордонд хааны зарлиг, өргөмжлөл, бичиг захидлын эхийг боловсруулдаг,
            орчуулдаг,  тусгай  хэмжээт  цаасан  дээр  тогтсон  хэв  загвараар  бичих  ажлыг  гүйцэтгэдэг  хүмүүсийг
            битэгчи буюу бичээч гэх ба уг ажлыг зохион байгуулдаг байгууллагыг битэгчийн газар гэдэг байжээ.

            Монгол хаадын гаргаж буй зарлиг, гадагш явуулж буй бичиг захидлууд мөн хааны алт, мөнгө, хүрэл
            гэрэгэ  зэрэг  нь  бүгд  нэг  тогтсон  загвартай  байсан  байна.  Их  хааны  зарлигийн  бичиг,  захидал  ч,
            бүрэлдэхүүний  улсын  хан  нарынх  ч  тэр  бүх  зарлиг,  захидал  “Мөнх  тэнгэрийн  хүчин-дүр”  гэж  мөр
            тэтгэн эхэлдэг байв.
            Их  хаадаас  гадагш  илгээж  байсан  захидал  бичгүүд  нь  илгээж  байгаа  этгээд  болон  хэнд  явуулж
            байгаа,  мөн  тэдний  зэрэг  дэвээс  хамаарч  ялгавартай,  тусгайлан  тогтсон  хэлбэр  загвартай  байсан
            нь  бичиг  захидлуудыг  хуурамчаар  үйлдэх  болон  нэр  барих,  нууцыг  задруулах  зэргээс  сэргийлсэн
            хэрэг  байв.  Үүнийг  гэрчлэх  нэгэн  тохиолдлыг  дурдвал:  Алтан  ордны  хан  Тохтамышийн  элч  хэмээн
            Египетийн  султанд  зорьж  очсон  элчийг,  Египетийн  тал  ханы  элч  хэмээн  дээд  зиндаанд  ихэд
            хүндэтгэлтэй  хүлээн  авчээ.  Элч,  Султаны  ордонд  бараалхаж  төрийн  бичиг  хэрэг  эрхлэх  газрын
            дарга  Аль-бадр  ад  дин  ибн  Фадлаллах  аль-Умари-д  авч  очсон  захидлын  бичгийг  гардуулан
            өгчээ.  Тэрбээр  элчээс  захидлыг  гардан  аваад  уг  захидлын  цаасны  хэмжээ,  бичгийн  тогтсон
            тэгээр нь мөнөөх элчийг ханы элч биш гэдгийг шууд мэдсэн байна. Учрыг тайлбарлахыг шаардахад
            өөрийгөө  ханы  элч  бус  харин  Тохтамыш  ханы  Крым  дэх  амбан  захирагч  өөрийг  нь  илгээснийг
            хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс элчийг илгээсэн эзнийх нь зиндаанд тохируулан хүлээн авалтыг
            өөрчлөхийг тушааж байжээ.
                                                                       Эх сурвалж: https://mongoltoli.mn › history

            3.  Монголын  түүхийн  аль  үед,  ямар  улсад  холбогдох  захидлуудыг  Ватиканы  нууц  архиваас  Монгол
                Улсын элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн бэ?
            4.  Эдгээр захидлын эх хуулбарыг эх орондоо авчирч, музейд байрлуулах нь ямар ач холбогдолтой вэ?
            5.  Битэгчийн газартай холбоотой мэдээллийн гол агуулгыг тодорхойлно уу.

            6.  1-5  дугаар  даалгаврын  гүйцэтгэлийн  үндсэн  дээр    “Их  Юань,  Алтан  ордон,  Цагаадайн  болон
                Ил хаант улс бол монголчуудын байгуулсан, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улс мөн.” гэсэн
                дүгнэлтэд 3-оос доошгүй үндэслэл бичнэ үү.

                 ..............................................................................................................................................
             1.
                 ..............................................................................................................................................
             2.  ..............................................................................................................................................
                 ..............................................................................................................................................
                 ..............................................................................................................................................
             3.
                 ..............................................................................................................................................





                                                                                                          19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28