Page 42 - Орос хэл
P. 42
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гүйцэтгэлийн түвшин
Д/д Сурагчийн нэр
I II III IV
1 Б. Ариунаа
2 .......
3 .......
19 .......
20 Г. Энхболд
Нийт 4 7 6 3
Дүгнэлт: Ангийн 20 сурагчийн 3 нь буюу нийт сурагчдын 15% нь IV түвшин буюу харилцагчийнхаа
бодол санааг бүрэн ойлгож, ярилцагчийн асуултад хариулан, ойлгоогүй зүйлээ тодруулан асууж,
өөрийн бодол санааг үндэслэлтэйгээр илэрхийлдэг, 30% нь буюу 6 сурагч III түвшин буюу
харилцагчийнхаа бодол санааг бүрэн ойлгож, ярилцагчийн асуултад хариулан, ойлгоогүй зүйлээ
тодруулан асуудаг боловч хааяа өөрийн бодол санааг үндэслэлтэйгээр илэрхийлэхэд бэрхшээлтэй
байдаг. Харин нийт сурагчдын 55% нь I, II түвшин буюу ярилцагчийнхаа бодол санааг дутуу ойлгодог,
асуусан асуултад нь энгийн өгүүлбэр эсвэл салангид үг хэллэгээр хариулахыг оролдож байна.
Цаашид хичээл дээр үг хэллэгийг даган дууриаж хэлэх, сургалтын бичлэг сонсох, харилцан яриа
зохион дүрд тоглох дасгалуудыг үр дүнтэй зохион байгуулж, харилцан ярих чадварыг сайжруулахад
анхаарах нь зүйтэй.
4. Сурагчдын бие даалтын ажлын гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэх арга, аргачлал
Гадаад хэлний хичээлээр сурагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн үр дүнгийн
үнэлгээг бие даалтын ажлын хэлбэрээр хийх нь үр дүнтэй болдог. Суурь боловсролын түвшинд
сурагчдын унших-бичих чадварыг үнэлэхэд бие даалтын ажлын нэг хэлбэр болох Аман сэтгүүл
(Устный журнал), БДБ-ын түвшинд Төсөлт ажил (Проектная работа)-г ашиглаж болно. Бие
даалтын ажлыг сурагч ганцаараа болон бусадтай баг болон гүйцэтгэж болно. Бие даалтын ажил
нь сурагчдын судалсан мэдлэг, чадварыг бататгах, сурах идэвхи оролдлогыг өрнүүлэх, тэдэнд бие
даасан судалгаа явуулах чадвар (асуудал дэвшүүлэх, мэдээлэл цуглуулж боловсруулах, туршилт
хийх, дүгнэлт гаргах)-ыг төлөвшүүлэх, бүтээлч чадвар болон логик сэтгэхүйг хөгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх, хичээлээр олсон мэдлэг, чадвараа нэгтгэн цэгцэлж, амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэх юм.
Бие даалтын ажлын сэдвийг багшийн санал болгосон сэдвүүдээс сонгох болон сурагч
өөрөө багштай зөвлөлдөж сэдвийн санал оруулж болно. Бие даалтын ажил нь багшийн удирдлага
дор явагдах тул багш болон сурагчдаас тодорхой хэмжээгээр судалгааны арга барил, их цаг зав
шаардах учир сурагч жилд нэг удаа сонирхсон Модуль (XII ангид 3 модуль судалдаг) буюу бүлэг
сэдвээр (IX ангид 4 бүлэг сэдэв судалдаг) уг ажлыг гүйцэтгэхээр зохион байгуулж болно. Багш бие
даалтын ажил гүйцэтгэх сурагчдыг удирдамжаар бүрэн хангаснаар амжилтанд хүрнэ.
Бие даалтын ажлыг дараах шалгуураар үнэлж, үр дүнгийн үнэлгээнд тооцож болно. Бие даалтын
ажлыг багш удирдан чиглүүлж, тэмдэглэл хөтөлнө.
Бие даалтын ажлыг дараах шалгуураар үнэлэхдээ гүйцэтгэлийн түвшин хоорондын ялгааг
тодорхойлж, харгалзах оноог тодорхой болгоно.
38