Page 39 - Орос хэл
P. 39

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Гурав. Нотолгоонд

                                                       суурилсан шинжилгээ хийх
                                                       аргачлал








                                              3.1  ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ НЭГТГЭН
                                                      ДҮГНЭХ АРГА, АРГАЧЛАЛ

                                              Сурагчид  тухайн  хичээл,  бүлэг  сэдвээр  юу  ойлгож  мэдсэнийг
                                              харуулах нотолгоо янз бүр байж болно. Тухайлбал, гадаад хэлний
                                              хичээлээр  сурагчдын  хийсэн  дасгал  даалгавар,  зохион  бичлэг,
                                              гүйцэтгэсэн мэдлэг, чадвар шалгах тест, бие даалтын ажил (Аман
                                              сэтгүүл,  хичээлээс  гадуур  уншлага,  сурагчдын  бүтээл,  олимпиад,
                                              хичээлтэй  холбоотой  уралдаант  ажлууд)  –  с  гадна  төрөл  бүрийн
                                              программ хангамж, техник хэрэгсэл ашиглан нотолгоо бүрдүүлэх
                                              боломжтой.
                                              Тухайлбал,  “СЕМЬЯ”  сэдвийн  үр  дүнгийн  үнэлгээний  нотолгоо
                                              болгож:
                                              1.  бүлэг сэдвийн шалгалтын гүйцэтгэл,
                                              2.  сурагчдын  уншсан  эх,  өөрийн  туршлагад  тулгуурлан  бичсэн
                                                  зохион бичлэг,
                                              3.  сурагчдын  тухайн  бүлэг  сэдвийн  дагуу  хийсэн  бие  даалтын
                                                  ажлын  нэг  хэлбэр  болох  Аман  сэтгүүлийг  сонгон  авч,
                                                  тэдгээрийн гүйцэтгэлд анализ хийх аргачлалыг харуулав.

                                              Нэгж / бүлэг сэдвийн үр дүнгийн үнэлгээг хийхдээ дараах зүйлийг
                                              анхаарна. Үүнд:
                                                 – үнэлгээний  хэлбэрт  тохирсон  дүгнэх  аргачлалыг  сурагчдад
                                                 нээлттэй танилцуулах,
                                                 – үнэлгээний   шалгуурыг   илрүүлэхүйц   үнэлгээний   жишиг
                                                 даалгаврыг боловсруулах,
                                                 – үр дүнгийн үнэлгээний шалгалтыг гүйцэтгэсэн байдалд анализ
                                                 хийн  мэдлэг,  чадвар  эзэмшилтийн  түвшинг  тогтоох  (анги
                                                 нийтээр,  сурагч  тус  бүрээр,  жишиг  даалгавар  тус  бүрээр  г.м.),
                                                 дүгнэлт гаргах,
                                                 – шинжилгээний  дүгнэлтэд  үндэслэн  багш  цаашдын  ажлаа
                                                 төлөвлөж, арга зүйгээ тодорхойлно.





                                                                                                          35
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44