Page 15 - Эрүүл мэнд
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            6.   Харилцааны  дараах  хэлбэрт  хүргэдэг  зүйлсийг  оновчтой  харгалзуулан,  доор  өгөгдсөн
                хариултаас зөвийг нь сонгоно уу. (2 оноо)

              1.  Идэвхгүй харилцахад хүргэдэг               А.  Хэт их бардам байх
              2.  Түрэмгий харилцахад хүргэдэг               Б.  Бусдад таалагдах гэж санаа зовох
              3.  Идэвхтэй харилцахад хүргэдэг               В.  Бусдын хэрэгцээ сонголтыг хүндэтгэх

                    1. 1Б 2А 3В             2. 1А 2Б 3В                  3. 1В 2Б 3А

            7. Түрэмгий харилцааны шинжүүдийг дугуйлна уу. (1 оноо)
                           А. Бусадтай хүндэтгэлтэй харьцдаг
                           Б. Бусдыг сүрдүүлж заналхийлдэг
                           В. Бусдын үгийг гүйцэд сонсдог
                           Г. Бодож байгаагаа төвөггүй хэлдэг

            8.  Эерэг утгатай буюу “Би өгүүлбэр”-ийн хувилбарыг сонгоно уу.   (1 оноо)
                           А. Чи дандаа л өөрийгөө зөв гэж боддог.
                           Б. Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байдагт чинь би дургүй.
                           В. Чи миний хэлж байгаа юмыг хэзээ ч сонсдоггүй.
                           Г. Энэ чинь ёстой тэнэг санаа.
            9.   Бусдад анхаарал халамж тавихын ач холбогдол юу вэ? (1 оноо)
                           А. Бусдын хэрэгцээг үл хүндэлж байгаа хэрэг юм.
                           Б. Бусдаас хариу хайр халамж нэхдэг.
                           В. Бусдын хариу хүндэтгэл, хайр халамжийг хүлээдэг.
                           Г. Өөрийгөө хүндлүүлэхийн тулд хийж байгаа зүйл.
            10.  Анхаарал халамжийг үйлдлээр илэрхийлсэн хэлбэрийг олж сонгоно уу. (1 оноо)
                           А. Өвдсөн найз руугаа утасдаж биеийг нь асуух
                           Б. Ахмад хүмүүс зэмлэх
                           В. Багш болон хэн нэгэнтэй мэндлэх
                           Г. Ахмад болон настай хүнд туслах
            Зөв хариулт: 2-3, 5-В, 6-1, 7-Б, 8-Б, 9-В, 10-Г

            2.2. ЗАДГАЙ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ, АРГАЧЛАЛ

            Үнэлгээний даалгавар 1. Нөхөх болон хариулж бичих даалгавар

             Үнэлгээний              Харилцааны хэлбэр болон харилцаанд нөлөөлөх зүйлс, бусдад анхаарал
             даалгаврын зорилго:     халамж тавих зэргийг тодорхойлж чадаж байгаа эсэхийг үнэлэх
             Үнэлгээний төрөл:       Гарааны, явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой
             Даалгаврын хэлбэр:      Задгай
             Нотлох баримт:          Сурагчийн бөглөсөн тестийн хуудас, үнэлгээ өгсөн хуудас
             Гүйцэтгэх хугацаа:      30 – 40 минут

            1.   Дараах мэдээллийг анхааралтай уншаад цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй.
            Бусдын  эрх  ашгийг  хохироолгүй  өөрийнхөө  эрх  ашгийг  хамгаалж  чаддаг,  өөрийгөө  болон  бусдыг
            хүндэтгэдэг,  бусдыг  хүлээцтэй  сонсож,  өөрийгөө  ойлгуулж  чаддаг,  аливаа  асуудалд  эерэг,  байдлаар
            сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг боловч бусдад дарамт учруулдаггүй байхыг ......................................
            харилцаа гэнэ. (1 оноо)



                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20