Page 13 - Эрүүл мэнд
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
















                                                       Хоёр. Нэгжийн үнэлгээний

                                                       жишиг даалгавар








            2.1. СОНГОХ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ, АРГАЧЛАЛ
            Үнэлгээний даалгавар 1. Сорил бөглөх

             Үнэлгээний              Өөртөө итгэлтэй харилцааг харилцааны бусад хэлбэрээс ялгаж, өөртөө
             даалгаврын зорилго:     итгэлтэй харилцааны ач холбогдлыг ухаарсан эсэхийг тодорхойлох
             Үнэлгээний төрөл:       Явцын болон үр дүнгийн үнэлгээнд ашиглах боломжтой
             Даалгаврын хэлбэр:      Сонгох
             Нотлох баримт:          Сурагчийн бөглөсөн тестийн хуудас, үнэлгээ өгсөн хуудас
             Гүйцэтгэх хугацаа:      30 – 40 минут

            Дараах сорилыг сурагчдад тараан өгч бөглүүлнэ.

                                                     Сорилын хуудас
            Сурагчийн нэр:                                                  Он  сар  өдөр:

            1.   Өгөгдлийг уншаад өөрийн хариултад харгалзах нүдэнд (+) тавина уу. (Зөв хариулсан өгөгдөл тус
                бүр - 1 оноо).

               №                                   Өгөгдөл                                  Тийм      Үгүй
               1.    Түрэмгий харилцдаг хүнд хүмүүс дургүй байдаг.                           +
                     Бусдыг үл хүндэтгэн, тулган шаардсан байдлаар харилцахыг өөртөө
               2.                                                                                      -
                     итгэлгүй харилцаа гэнэ.
               3.    Харилцааг өөртөө итгэлтэй итгэлгүй гэсэн хоёр хэлбэрт хуваадаг.                   -

                     Өөртөө итгэлтэй харилцаа гэдэг нь бүдүүлэг зан авир гаргалгүй, өөртөө
               4.                                                                            +
                     итгэлтэй, илэн далангүй, шударга шулуун харилцахыг хэлнэ.
               5.    Түрэмгий харилцаа нь ихэвчлэн сөрөг үр дагавар дагуулдаг.               +
                     Өөртөө итгэлгүй харилцаанаас ихэнхдээ хүнд ашиглагдсан, бусдад
               6.                                                                            +
                     гомдсон сэтгэгдэл үлддэг.
                     Үгээр болон үгэн бус хэлбэрээр илэрхийлж байгаа утга санаа хоорондоо
               7.                                                                            +
                     нийцэхгүй тохиолдолд үгийн бус дохиог чухалчлан үзнэ.
            Оноожуулалт: Өгөгдөл тус бүрээр үнэлж, зөв хариулсан бол 1 оноо өгөх ба авах ёстой нийт оноо 7 байна.




                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18